Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасантай холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын 2021 оны шалгаруулалтыг түр хойшлуулсан.
УИХ-ын Тамгын газраас “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэх болсон тул шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн нэмэлт материалыг хүлээн авах хугацааг сунгаж байна.
Нэр дэвшүүлэх бүтээлийн нэмэлт материалыг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлнэ.
Холбоо барих утас: 265152 /Хууль, эрх зүйн газар/
1.Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх боломжтой:
2.Бүтээлд тавих шаардлага:
3.Бүрдүүлэх материал:
Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг 1 хувь ирүүлнэ. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.
4.Шагнал урамшуулал:
“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5,000,000 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс