Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-ийн хүндрэлээр өнгөрсөн хоногт хамгийн олон хүн эндэж, нас баралт 552 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас хамгийн олон буюу 15 хүн нас барлаа.

Тодруулбал, халдвар авсан нь батлагдсан өдрөөс хойш,

  • 9-16 хоног эмчлүүлж байсан 80-аас дээш насны 3 хүн,
  • 12-21 хоног эмчлүүлж байсан 71-79 насны 2 хүн,
  • 10-22 хоног эмчлүүлж байсан 61-70 насны 5 хүн,
  • 11-12 хоног эмчлүүлж басан 51-60 насны 2 хүн,
  • 7 хоног эмчлүүлж байсан 41-50 насны 1 хүн,
  • 3-24 хоног эмчлүүлж байсан 38-40 насны 2 хүн COVID-19 өвчний хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 552-д хүрээд байна. Үүнээс 533 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 19 хүнийг хавсарсан өвчин болон бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж буй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/526741285190450