Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй шинжилгээ хийх явцад 1,811 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 111,505 болж байна.
Шинээр илэрсэн 1,811 тохиолдлын 1,806 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн таван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ.
Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 574 хүн эдгэрэн гарсан бол 260 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 14,189 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Гэрийн хяналтад 25,968 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 38-85 насны 15 хүн эндсэн харамсалтай мэдээ байна. Нас барсан иргэд эмнэлэгт 3-24 хоног хэвтэн эмчлүүлж байсан.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Халдвар авсан хүмүүсийг насны бүлгээр ангилж харвал:
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!