Төрийн ордонд
УИХ дахь АН болон МАН-ын бүлэг тус тус хуралдана.
14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
15:00 цагт Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
16:00 цагт Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
16:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Хурлаар КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Эрүүл мэндийн яаманд
11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.
MNB сувгаар
11:20 цагт Топ 100 ААНыг тодруулах үйл ажиллагаа болно.
Төв талбайд
12:00 цагт Аж ахуйн нэгжүүд флашмоб хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!