ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Олборлогч компаниудын хандив 2020 онд ₮45.9 тэрбумд хүрэв

ikon.mn
2021 оны 6 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Ковид-19 цар тахлын улмаас улсын төсвийн орлого тасалдаж, нийгмийн халамж болоод эрүүл мэндийн зардал эрс өссөн 2020 онд уул уурхай, газрын тосны компаниудаас төрийн болон орон нутгийн захиргаа, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэг сүүлийн 7 жилийн дээд түвшинд хүрчээ.

 Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлөөс харахад олборлох салбарын компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, дэмжлэгийн дүн 2020 онд 45.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын ХҮҮХДИЙН МӨНГӨН тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг юм. Мөн ийм хэмжээний мөнгөөр коронавирусын халдвараар хүндэрсэн 10600 гаруй өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт эмчлэх боломжтой.

Өнгөрсөн хугацаанд олборлох салбараас төр, орон нутаг, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэгийн дунджаар 60 гаруй хувийг “Оюутолгой” ХХК дангаараа бүрдүүлдэг байв. Өөрөөр хэлбэл, хандив, дэмжлэгийн 30 хүрэхгүй хувь нь бусад олборлогчоос бүрддэг байсан бөгөөд тус хэмжээ 2020 онд 67.5 хувь болж өсчээ.

“Оюутолгой” ХХК-аас бусад компанийн хандивын мэдээллийг он тус бүрээр нь салгаж харвал доорх графикт байгаа компаниуд хандив, дэмжлэгийн 70-80 хувийг бүрдүүлсээр ирсэн байна.

График 1:

 

Монголын ОҮИТБС нь 2006 оноос эхлэн ашигт малтмал олборлогч компаниудаас төрийн болон орон нутгийн байгууллага, иргэд, ТББ-уудад өгсөн хандив, дэмжлэг нөгөө талаас төрийн байгууллагууд олборлогч компаниудаас хүлээн авсан хандив, дэмжлэгийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн. Тийнхүү хоёр талаас ирүүлсэн тайланг тулган баталгаажуулах ажлыг хөндлөнгийн олон улсын нэр хүндтэй аудитын компани хийдэг учир хандив, дэмжлэгийн талаарх өгөгдөл нь баталгаатай, аудитлагдсан мэдээлэл юм.

Нөгөө талаас, 2014 оноос эхлэн ОҮИТБС-ын тайланг цахимаар авч эхэлснээр мэдээллийн ил тод, нээлттэй байдал улам нэмэгдэж, тайлагнах үйл ажиллагаа хурдассан.

График 2:

 

Хандивын нээлттэй өгөгдлийн 2014 оноос хойшхи мэдээллийг шүүж үзвэл 2015 онд хандив, дэмжлэг 40 тэрбум төгрөг давж байв. Энэ үед хандивын 90 гаруй хувийг “Оюутолгой” ХХК өгчээ. Тэгвэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш сул байсан 2015-2016 онд “Оюутолгой” ХХК-аас бусад уул уурхай, газрын тосны компаниудын төрийн байгууллагад өгсөн хандив дэмжлэг 2.5-4.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байлаа. Мөнгөн болон мөнгөн бус хандив, дэмжлэгийн хэмжээ 2018 оноос эрчимтэй нэмэгдсэн байна.

Жич: Монголын ОҮИТБС-ын 2020 оны тайланд аудитын баталгаажуулалт хийгдсэний дараа 2020 оны тоон мэдээлэл шинэчлэгдэх бөгөөд уг оноос өмнөх нь аудитлагдсан мэдээлэл болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.164] 2021/6/27
Хайран мөнгө тараахаа боль
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.69] 2021/6/26
Ойлгомжтой гоё мэдээлэл байна
0 | 0 Хариулах
Disco Dancer [103.229.122.158] 2021/6/26
45 terbum gedeg baga baina shd erduu 18 say dollar gesen ug.ineedtei mungu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.223] 2021/6/26
Davartsiin zasag ajlaa hiigeech yahara ed mar handiv urguh yostoin. Baitsagchaas chin 639 say tugrug gerees ni oldood bna.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.75] 2021/6/25
Ямар их мөнгө вэ. Энэ их мөнгө хаачдын бооол
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.84] 2021/6/25
Ene companiud baihgui bol uls ornooroo covid geed suuirleee
1 | 0 Хариулах
Зочин [49.0.142.213] 2021/6/25
баялаг нь дагаад алга болчих уу?
0 | 0 Хариулах
Балт [43.228.129.229] 2021/6/25
За за, бүгдээрээ сайхан уул уурхайг тахин шүтэж, барьцаалуулаад айн, хамтдаа ухаад үхэх нь үхээд баяжих нь баяжаад, байгаль, ус ургамал, мал сүрэг, бэлчээр нутаггүй, өв соёл, түүхгүй улсаараа нинжа болж боолчлогдон мөхөх юм байна аа. Маргаашнаас алтны ухах амьдрал руу орлоо.
0 | 1 Хариулах
зочин [202.179.21.201] 2021/6/25
оюутолгойг оруулчуул бусад бага харагдах гээд байна уу
2 | 0 Хариулах
зочин [202.179.21.201] 2021/6/25
заза мэдээгээ дутуу уншцан бна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.118.186] 2021/6/25
Монголын иргэдийн(магадгүй улс төрчид, гадны захиалгатай байж магадгүй) хамгийн их ад үздэг компаниудын нуруун дээр монгол улс оршин тогтнож байна.Энэ зөвхөн хандив. Татвар, худалдан авалт, экспорт, хөдөлмөр эрхлэлт гээд тоочвол бүр тодорхой болно.
5 | 0 Хариулах
Буж [103.26.194.52] 2021/6/25
10000 зав
0 | 0 Хариулах