Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Номин: Монгол уран бүтээлчдийн хийсэн кинонд буцалтгүй тусламж, кино продакшнуудад зээл олгох заалтыг хуулийн төсөлд тусгасан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Соёлын сайд Ч.Номин "Хуулийн төсөл хоёр ерөнхий агуулгатай. Монгол уран бүтээлчдийг дэлхийн хэмжээний кино уран бүтээл хийхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн кино урлагийг дэмжих сангийн асуудал бий. Энэ нь буцалтгүй тусламж, зээл олгох гэсэн хоёр хэлбэрээр явагдана. 

Кино урлагийг дэмжих сан хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Нэг чиглэл нь монгол уран бүтээлчдийн хийсэн кинонд буцалтгүй тусламж үзүүлж, дэлхийд гаргах зорилготой. Нөгөө чиглэл нь кино продакшнуудад зээл олгох зарчимтай" гэлээ. 

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 33 санал тус бүрээр санал хураалт явуулж байна.