Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар таалал төгсжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг түүний фэйсбүүк хуудсаас авав.
 

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар өвчний улмаас таалал төгсжээ. 

Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги гэж байх үед элсэн орж СУИС байгуулагдсан жил буюу 1992 онд төгссөн байна.

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд УДЭТ-ийн жүжигчин, СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багшаар ажиллаж байсан юм. Мөн "Шилдэг өнгө" хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг билээ. 

Талийгаачийн гэр бүл, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.