ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Их Долоон гүрний сайд нар нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулахаа зогсоохоор тохиролцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр дэлхийн Их Долоон гүрэн гэгддэг АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канадын байгаль орчны сайд нар виртуал орчинд уулзаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал амлалтуудыг авлаа.

Тэд дэлхийн дулаарлын дундаж өсөлтийг Цельсийн 2 хэмээр хязгаарлах өмнөх амлалтаа шинэчилж, 1.5 хэм болгожээ. Ингэснээр тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд илүү хурдтай ажиллах шаардлагатай болж байна.

Нэн тэргүүнд Их Долоон гүрний засгийн газрууд ядуу буурай орнуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулах, шинэчлэх төслүүдийг 2021 оны сүүлээс эхлэн санхүүжүүлэхээ зогсоохоор тохиролцсон байна.

Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 2030 он гэхэд хуурай газрынхаа 30 хувийг зэрлэг байгальд нөөцлөн үлдээх амлалт авчээ.

Эдгээр амлалтууд нь энэ оны арваннэгдүгээр сард Их Британийн Глазгоу хотод зохион байгуулагдах COP26 дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн чуулганыг угтсан чухал алхам болж байна.

Зорилтдоо хүрэхийн тулд Энэтхэг, Индонез зэрэг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орнуудын эрчим хүчний салбарыг цэвэр технологид шилжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй гэдэг дээр Их Долоогийн сайд нар санал нэгджээ.

Уулзалтыг Их Британийн засгийн газар зохион байгуулж, Энэтхэг, Австрали, Өмнөд Африк, Өмнөд Солонгос улсуудын төлөөлөгчид зочноор оролцсон байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бид эрчим хүчнийхэн [202.126.88.36] 2021/6/13
Бид нүүрсээр ажилдаг цахилгааны эх үүсвэртэй. Гэхдээ эрчим хүчний бид байгаль ээлтэй эх үүсвэр мөрөөддөг. Монгол орон өнөөдөртөө эдийн засгийн хувьд нүүрснээс өөр эх үүсвэр барих тэр тусмаа өндөр чадалтай эх үүсвэр барих чадал байхгүй байна. МОНГОЛЧУУДАА ямарваа юмыг шүүмжилэхээсээ илүү бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүл. Хийцгээ бүтээцгээе. Хөгжил маань хараат биш болсны дараа бид ямар ч тоглолт хийж болно
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.70.143] 2021/5/24
Монгол улс дэлхийн дулаарлыг бууруулах Парисын гэрээнд нэгдсэн, нүүрс түлдэг станцаа нэмж барихын оронд өөр эх үүсвэр барих хэрэгтэй. Ядаж 100-300МВт чадалтай жижиг Атомын цахилгаан станцууд барих хэрэгтэй шүү дээ.
1 | 0 Хариулах
ok [103.212.117.82] 2021/5/23
хөөш та нар нэг юм ойлго, энэ ч чинь геополитикын тоглолт явагдаад бнаа, хятадын эдийн засаг маш их өсөж байгаа, энэ өсөлт нь шууд цахилгаан эрчим хүчтэй холбоотой, ийм болхоор хятадын эдз-ын өсөлтийг хязгаарлае гэвэл Цахилгаанын нь боох хэрэгтэй, энэ нь нүүрсний үйлдвэрүүд, ийм болохоор наана дэлхийн дулаарал гэж гарчиг тависан ч цаанаа Хятадыг тогтоон барих том бодлого явагдаад бнаа, гэхдээ яахав бид нүүрсэн зарж амжина ойрын 30 жилдээ, Хятадууд нүүрсийг орлуулах бүтээгдэхүүн олох бүх л гарцыг хайж байгаа, харин бид амжинаааа манайханаа, гялс нэг хэдэн нүүрсээ зарж аваад, тэр мөнгөө л урьдах 30 жил шиг халамж, олигархиудын карманд оруулахгйү, шууд инноваци, шинжлэх ухаан, АЙТИ дээ хөрөнгө харамгүй зармаар бнаа, тэгчих юм бол хилээ хаагаад сайхан тансаглаад суусан ч яахавдээ,дэлхий чинь улам эко хүнс үнэтэй болоод, цэвэрхэн хөрстэй газар олдохоо байлаа
8 | 1 Хариулах
Зочин [202.126.89.183] 2021/5/24
yu vnen ene l vnen
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.149] 2021/5/23
Женко ч аугаа хүн байжээ. Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзах цаг ирнэ гэдгийг ганцаараа мэдчихээд л Монголын нүүрс, нүүрсээ зарах төмөр зам, нүүрсээ түлэх цахилгаан станц бүгдийг нь гацаагаад байсан байна.
4 | 0 Хариулах
Зочин [61.86.123.195] 2021/5/24
Балайраад байгаач харин ч тэгэхээс нь өмнө ахиу зарж мөнгө болгож авахгүй бол өөр зарах юу байгаа юм Монголд?
0 | 0 Хариулах
Иргэн [103.212.116.151] 2021/5/23
ТЭЦ-3 ийн янданд шүүгч тавимаар байна, салхины чигээс хамаарч хотыг 360 градус утаа, үнс, хөөгөөр бүрхэж байна, ТЭЦ-4 нь бол хамаагүй дээр яндантай бас утаа нь сайн шүүгдсэн харагдахын, та нар уулан дээр гараад хараарай, хотынхон ТЭЦ-3 н хөө тогрогоор амьсгалж дарагдаж байна
2 | 1 Хариулах
ih medegch [66.181.183.51] 2021/5/23
jaahan yum unsh, stantsaas yamar ta nariin gertee tuldeg nuursnii utaa garch bga bish
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.70.143] 2021/5/24
Яг үнэнийг хэлжээ, яндангийн утаа нь Богд уулыг давж чадахгүй байгаа юм. Утаан доогуур нь явахын арга байхгүй, шатсан хаймар үнэртдэг. 2 яндангийн жижиг яндангийн утаа нь тэр хавьдаа жинхэнэ гамшиг тарьж байгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.139] 2021/5/23
Нүүрсний эрчим хүчнээс татгалзах нь зөв. Гэхдээ нүүрс зөвхөн эрчим хүчинд ашигладдаггүй. Ган төмөр хайлуулж үйлдвэрлэх гэх мэт маш олон юманд хэрэгтэй хэвээрээ.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.17.22] 2021/5/22
Хөөрхий хамараараа шаах цаг ирж бна даа.
4 | 0 Хариулах
baabar [66.181.189.127] 2021/5/22
нүүрс хэрэглэхгүй болтлоо удна.зүгээр тунхаг
3 | 2 Хариулах
Зочин [58.142.72.50] 2021/5/22
Манай эх орончид хятадад нүүрсээ гаргахгүй малаа маллаад амьдарна гээд байсан Зайсанд гэрээсээ машинтайгаа гардаг, эх оронч болж харагдахын тулд хотын ойролцоо тансаг гэр барчихаад түүндээ амьдарч харагддаг. Өөрсдөө хавар намарын хохийсон өдөр хонинд явдаг амьдралаар амьдарч чадахгүй байж бусдыг ингэж амьдар гэж цахилгаан халаалтай гэрээсэй уриалж суудаг эх орончид үндсэрхэгүүд тэр хүссэн амьдралаараа өөрсдөө амьдраад үз
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.41] 2021/5/22
Jenkodoo bayarlalaa. Nuursee erthen zarah bolomjiig gatsaaj Orsuudad bolomj olgoj ugsun gawyatai hun bilee.
21 | 0 Хариулах
Зочин [202.9.47.27] 2021/5/22
Төмөр зам тавиад нүүрсээ ахиухан зараад авах байж дээ :(
14 | 0 Хариулах
tiireltet umhii huren [64.119.22.227] 2021/5/22
koksjih nuursend bol hamaarahgui l dee erchim huchnii bor nuursend horig tavij baigaa yum.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.40.249] 2021/5/23
Монгол орны нийт нүүрсний ихэнх хувийг хүрэн нүүрс эзэлдэг.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.31] 2021/5/22
Тэгээд их гүрнүүд өөрсдөө болохоор болно, айн! Зоргоороо ярьж байгаа шүү. Эсрэгээрээ, их 7 нүүрснээс татгалзахад л асар том нөлөөлөл болно доо. Хахахаха
1 | 2 Хариулах
Зочин [192.82.76.70] 2021/5/23
Их 7 чинь бүгд атомын цахилгаан станцтай тэнэгээ
0 | 0 Хариулах
Зочин [203.247.175.213] 2021/5/22
Nuursnii hereglee Asia-d shilsen, Nuursnii erchim huch ni Asia-n hugjij bui ornuudad tsaashdaa ulam usun nemegdeh erchim huchnii heregtseegee hangahad zailshgui ashiglagdana. Nuursiig hichneen muulaad horiod heregleeg ni 100% horij chadahgui bolomjgui zuil. Hugjingui ornuud uursduu hulemjiin hii, delhiin dulaaraliig bii bolgochood odoo hugjij baigaa ulsuudaa ta nar nuurs hereglej bolohgui geed bgaa ni hogiin bgaazdee.
6 | 3 Хариулах
Зочин [84.66.4.140] 2021/5/23
Юуч мэдэхгүй, юм судалж үзээгүй байж өөрийн өчүүхэн мэдлэгэрээ ингэж хуцхаа болимоор юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.117] 2021/5/22
Нийцгүй гүрнүүд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.70] 2021/5/22
Одоо АНУ, ЕХ-оос УЦС барихад дэмжлэг хүсэх хэрэгтэй.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.41] 2021/5/22
Orsuud haagaad teriig ni manai urwagchid gar hul bolood zogsoono doo.
8 | 1 Хариулах
Зочин [66.181.161.27] 2021/5/23
Хөнгөлттэй зээлийн нөхцөлөөр Оросуудаар нь бариулбал ямар асуудал үүсэхгүй. Олон улсын харилцаа тэгж л явдаг. Хятадууд баахан хөнгөлттэй зээл олгоод өөрсдөө орж ирээд баахан зам гүүр бариад бгааз дээ?!
0 | 0 Хариулах
Зочин [107.127.49.7] 2021/5/22
Ih 7 nvvrsnii tusulvvded hurungu oruulahaa zogsooj bgaa hyatad uls 2030 ond 80 huwi tsahilgaan mashin bolno orost tsahilgaan mashinii vildwer barigdah tuhai yarigdaad ehellee. Manai 2 tald mash ih erchim hvchnii hereglee vvseh ni . Bid oiriin hugatsaand tom bish dund zereg bish bagahan atomiin tsahilgaan stants barichihad dotoodoo 100 huwi erchim hvcheer hangaad 2 hurshduu ilvvdeliig ni zarhad odoogiin nvvrsnees ashigtai tusah bolno. Haramsaltai ni orosuud hezeech bariulahgvi.!!!
3 | 1 Хариулах
жирийн иргэн [66.181.181.94] 2021/5/22
Европ хэдий атомын цахилгаан станццүдтай боловч эко түлш болох байгалийн хийн станциуд цонхилдог. Тиймээс манайхан одооноос газаар ажилдаг ЦС судлах хэрэгтэй.
2 | 3 Хариулах
Зочин [202.126.90.70] 2021/5/22
Хийгээр ажилладаг ЦС бас л CO2 ялгаруулна. Удахгүй нүүрсний араас явна.
1 | 1 Хариулах
Зочин [107.127.49.7] 2021/5/22
Manaihan uur huwilbar erthen bodohgvi bol
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.36] 2021/5/22
Дэлхийн хүлэмжийн хийн 62%-ийг ялгаруулдаг Хятад АНУ Энэтхэг Орос Япон орнууд хариуцлага хүлээх ёстой.
3 | 2 Хариулах
Choir [106.72.213.226] 2021/5/22
ted nar chinii bugsuu archih tsaasiig chine beltgej, unaa, benzin tosiig chine beltgej ugch bn. chi uurteiguu bas hariutslaga tootsoh heregtei.
3 | 1 Хариулах
Зочин [122.201.24.163] 2021/5/22
7 хожгор гаслахаас өөр шидгүй болж дээ, зайлуул.
1 | 10 Хариулах
ЗОЧИН [66.181.183.181] 2021/5/22
ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛД БОДЬТОЙ АЮУЛ БИЙ БОЛЖ БАЙНА. ЭНЭ АСУУДАЛ БҮХ ХҮН ТӨРӨЛХТӨНД ХАМААТАЙ. ГАЛАВ ЮҮЛЭХ АЮУЛ ОЙРХОН БАЙНА.
11 | 2 Хариулах
Зочин [122.201.21.15] 2021/5/22
Zohiomol surduuleg, delhii ugaasaa dulaarch huiterdeg muchlugtei
4 | 15 Хариулах
Зочин [66.181.183.117] 2021/5/22
Хүн бүр дахин давтагташгүй
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2021/5/22
Oros hujaaguigeer amjihuu
2 | 8 Хариулах
Зочин [107.127.49.121] 2021/5/22
Amjina harin mgl oros hujaagvi bol amjihgvi
2 | 0 Хариулах