14:15 2021/05/20
ШУУД ҮЗЭХ:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийн жилийн хүү нь хоёр хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн зургаан сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй ажээ.
11:01 2021/05/20
ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Хувийн болон төрийн 15 хууль зүйн сургууль бий. Үүн дотор зарим сургуульд эрх зүйч бэлтгэдэг нэг ангийг хичээллүүлдэг нь ороогүй байгаа. Үндсэн хуульч бэлтгэх үйл ажиллагааны чиглэлтэй 15 сургууль байгаа юм.
Бизнес, эдийн засгийн хуульчид маш бага бэлтгэгдэж байна гэсэн асуудал гардаг. Энэ хүрээнд бид хичээлийн гол агуулгад бизнес, эдийн засгийн хичээлийг түлхүү оруулах байдлаар эрх зүйчийг бэлтгэх бодлогыг энэ хуулиар оруулж ирж байгаа" гэлээ.
Техникийн саатал гарсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав.
10:34 2021/05/20
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эчнээ, оройн ангиа больж болдоггүй юм уу? Хуульчдыг бэлтгэж байгаа системээ өөрчилж болохгүй юу? Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салж болохгүй юм уу? Орчин үед банкны мэргэжилтэй хүмүүсийг математик, физикийн мэргэжилтэй хүмүүсээс бэлдэж байгаа. Бусад мэргэжлийн бакалавр суурьтай хүүхдүүдийг аваад цаашаа бэлдмээр байна" гэдгийг тодруулав.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ удаа бид яг энэ асуудлыг хөндөж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй гэдэг асуудлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж оруулж ирсэн.
Бакалаврын зэрэг олгох сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаар төгсгөдөг байх зохицуулалтыг мөн хуульд тусгасан. Эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор хуульчилсан. Хуульчдын холбоог байгууллагын хууль гэдэг утгаар харахаас илүүтэй энэ хуулийн үзэл баримтлалын гол агуулга бол хуульчдын өөрийн удирдлагын байгууллага, энэ байгууллагын боловсон хүчинг яаж бэлтгэх, яаж сонгон шалгаруулах, урт хугацааны сургалтад хэрхэн хамруулах, өөрийн удирдлагаа дотооддоо хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн ирээдүйн хуульчдаа ямар болзол шалгуураар сургалтын агуулгыг нь явуулах уу гэдэг агуулгаар хуулийн төслийн үзэл баримтлал бичигдсэн.
Бидний энэ хуулийн төслийн бас нэг агуулга нь цаашид хууль зүйн сургалт олгож байгаа их, дээд сургуулиудад хичээлийнхээ 30-аас доошгүй хувийг хувийн эрх зүйн чиглэлээр судлах талаар төсөл боловсруулсан" хэмээн хариуллаа.
09:45 2021/05/20
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн юм.
УИХ-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 7 бүлэг, 41 зүйлтэй төслийг боловсруулжээ.
Харин төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батлах юм байна. Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн өөрөө хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.
Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзжээ.
Хэлэлцэх асуудал:
10:34 2021/05/20
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эчнээ, оройн ангиа больж болдоггүй юм уу? Хуульчдыг бэлтгэж байгаа системээ өөрчилж болохгүй юу? Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салж болохгүй юм уу? Орчин үед банкны мэргэжилтэй хүмүүсийг математик, физикийн мэргэжилтэй хүмүүсээс бэлдэж байгаа. Бусад мэргэжлийн бакалавр суурьтай хүүхдүүдийг аваад цаашаа бэлдмээр байна" гэдгийг тодруулав.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ удаа бид яг энэ асуудлыг хөндөж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй гэдэг асуудлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж оруулж ирсэн.
Бакалаврын зэрэг олгох сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаар төгсгөдөг байх зохицуулалтыг мөн хуульд тусгасан. Эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор хуульчилсан. Хуульчдын холбоог байгууллагын хууль гэдэг утгаар харахаас илүүтэй энэ хуулийн үзэл баримтлалын гол агуулга бол хуульчдын өөрийн удирдлагын байгууллага, энэ байгууллагын боловсон хүчинг яаж бэлтгэх, яаж сонгон шалгаруулах, урт хугацааны сургалтад хэрхэн хамруулах, өөрийн удирдлагаа дотооддоо хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн ирээдүйн хуульчдаа ямар болзол шалгуураар сургалтын агуулгыг нь явуулах уу гэдэг агуулгаар хуулийн төслийн үзэл баримтлал бичигдсэн.
Бидний энэ хуулийн төслийн бас нэг агуулга нь цаашид хууль зүйн сургалт олгож байгаа их, дээд сургуулиудад хичээлийнхээ 30-аас доошгүй хувийг хувийн эрх зүйн чиглэлээр судлах талаар төсөл боловсруулсан" хэмээн хариуллаа.
11:01 2021/05/20
ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Хувийн болон төрийн 15 хууль зүйн сургууль бий. Үүн дотор зарим сургуульд эрх зүйч бэлтгэдэг нэг ангийг хичээллүүлдэг нь ороогүй байгаа. Үндсэн хуульч бэлтгэх үйл ажиллагааны чиглэлтэй 15 сургууль байгаа юм.
Бизнес, эдийн засгийн хуульчид маш бага бэлтгэгдэж байна гэсэн асуудал гардаг. Энэ хүрээнд бид хичээлийн гол агуулгад бизнес, эдийн засгийн хичээлийг түлхүү оруулах байдлаар эрх зүйчийг бэлтгэх бодлогыг энэ хуулиар оруулж ирж байгаа" гэлээ.
Техникийн саатал гарсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав.
14:15 2021/05/20
ШУУД ҮЗЭХ:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийн жилийн хүү нь хоёр хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн зургаан сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!