Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Хан-Уул дүүргийн 4, 5, 6-р хороодын ӨЭМТ-ийн дархлаажуулалтын 3 өрөөг 35,000,000 төгрөгийн санхүүжилтээр бүрэн тохижуулан хүлээлгэж өглөө. Тус байгууллага нь Эрүүл Мэндийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр тус гурван хорооны 0-3 насны хүүхдэд стандартад нийцсэн, тав тухтай өрөөнд товлолт болон шаардлагатай вакцинд хамрагдаж, урьдчилан сэргийлж болох өвчний аюулаас айлтгүй эрүүл саруул өсөж торних боломжтой болж байгаа юм.
Мөн Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь тус дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуульд Сэтгэл Зүйн зөвлөгөөний өрөөг гарган 2,589,000 төгрөгийн санхүүжилтээр засвар тохижилтын ажлыг 2021 оны 03-р сараас 2021 оны 05-р сарын хооронд 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэн, хүлээлгэж өглөө. Сэтгэлзүйн зөвлөгөөний өрөөтэй болсноор тус сургуулийн 1,700 гаруй сурагч сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ авах орчин нөхцлөөр хангагдаж байна. Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2018 оноос эхлэн өөрийн Сайхан сэтгэл төвөөрөө дамжуулан хүүхэд болон насанд хүрэгчдэд ганцаарчилсан, бүлгийн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа бөгөөд 2020 онд 241 удаагийн зөвлөгөөг өгсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|