ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дүүрэг, хөдөө орон нутагт хорт хавдрын оношилгоо үнэ төлбөргүй

Б.Өнөр
2013 оны 12 сарын 11
iKon.MN

Өнөөдөр “Өдрийн сонин”-ы  “Асуух эрхийн танхим”-д Эрүүл мэндийн яам, Халдвар Судлалын Үндэсний төв болон Эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлддэг их дээд сургуулийн удирдлагууд хамтран халдварт өвчний сэдвээр хэлэлцэж, зарим хорт хавдрын эмчилгээ оношилгоонуудыг дүүрэг, хөдөө орон нутагт үнэ төлбөргүй эмчилдэг болсон талаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн нийтийн нас баралтын хоёр дахь том шалтгаан бол хорт хавдар. Манай улсад хорт хавдраас болж жилд дунджаар 4500 орчим хүн эмчилгээ оношилгоо хийлгэж, 3000 орчим хүн нас бардаг байна.

Харин Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хорт хавдрын өвчлөл яагаад өндөр байгааг тайлбарлахдаа “Сүүлийн 20 жил олон нийтийн эрүүл мэндийн боловсрол орхигдсон байлаа.

Үзмэрч, бариач хүмүүс хүний өвчнөөр тоглож, салбартаа ажиллаж буй эмч нар нь өвчлөлийн эмчилгээгээ хаанаас нь эхэлж хийхээ мэдэхгүй нөхцөл байдал тодорхойгүй байсан.

Харин хорт хавдрын эрт илрүүлэлтийг сайжруулах үүднээс Хавдар судлалын үндэсний төвийн төвлөрлийг сааруулж үзлэг оношилгоог дүүрэг, хөдөө орон нутаг руу нь шилжүүлж байна” гэв.

2011 оноос Халдвар Судлалын Үндэсний төв нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу ажилласнаар дараах эмчилгээ оношилгоонуудыг дүүрэг, орон нутагт үнэ төлбөргүй хийх боломжтой болсон байна. Үүнд:

  1. Хорт хавдрыг хөнгөвчлөх (химийн) эмчилгээ  
  2. Умайн хүзүү болон савны хорт хавдрын эмчилгээ
  3. Элэгний В, С вирүсын эмчилгээг хийлгэх боломж нээлттэй байна.

Мөн энэ жил үндэсний хэмжээнд хөхний хорт хавдрын үзлэг хийгдсэн бөгөөд 100 мянга гаруй иргэд хамрагдсан байна. 

Хэлэлцүүлгийн  төгсгөлд Халдвар Судлалын Үндэсний төвийн дэд захирал Д.Пүрэвсүрэн “Ирэх онд Халдвар судлал үндэсний төв Ходоод болон улаан хоолойн хорт хавдрын эмчилгээ, оношилгоог сайжруулах чиглэлээр ажиллах бөгөөд одоогийн байдлаар ходоодны дурангийн шинжилгээний тоног төхөөрөмж хүрэлцээгүйгээс үндэсний хэмжээний үзлэг хийж эхлэхэд хараахан бэлэн бус байна” хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [137.165.74.146] 2013/12/12
ene nuguu sogtuu televiziin yariltslagand orod bsn nuhur bn shd... bs l ataman bgam da. hahaha
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.110] 2013/12/11
мэдээн дотор алдаа харагдаал бдаг, аль болох алдаагvй бичиж бгаасай гэж хvcдэг шvv, гарчигаа "хадврын"
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.110] 2013/12/12
засчиж, ийм болохоор л танай сайтаар орохгvй байд чаддаггvй юмшд :)
1 | 0 Хариулах