Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг 148,800 тун Vero Cell вакциныг авчирлаа

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Коронавирусийн эсрэг 148,800 тун Vero Cell вакциныг авчирлаа
Sara, ikon.mn - text to speech
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:47 2021/05/04

Коронавирусийн эсрэг вакцин тээвэрлэсэн МИАТ компанийн агаарын хөлөг өнөөдөр 19:21 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ.

Уг нислэгээр БНХАУ-ын Синофарм компанийн хөгжүүлсэн Vero Cell вакцинаас 148,800 тунг авчирч байгаа юм. Ингэснээр  тус улсаас авсан вакцины хэмжээ  2,300,000 боллоо.

Вакциныг ХӨСҮТ-ийн агуулахад хадгалах юм байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр Vero Cell вакцины нэг ширхэгийн үнэ 15$. Хоёр тунг хийж байж дархлаа тогтох бөгөөд тун хоорондын зай 28-56 хоног. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст Vero Cell вакцин тохирно. Эмчдээ үзүүлээд өвчнийх нь сэдрэлийн үе биш бол вакцинаа хийлгэх нь хамгийн зөв сонголт" болохыг зөвлөсөн юм.

08:56 2021/05/04

Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ.

Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-нд 334,400 тунг авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316,800 тун вакцин хүлээн авчээ.

Ингэснээр Vero Cell вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2,151,200 болжээ.

Өнөөдөр 148,800 тун вакцин ирэх юм байна.

Нийслэлийн хэмжээнд 1,037,675 хүн буюу 50.2% I тунд, 494,847 нь буюу 23.9% нь II тун вакциндаа хамрагджээ.