Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад хамгийн олон зарагдаж буй цахилгаан автомашин $4,400 орчим үнэтэй

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сард Хятадын зах зээлд хамгийн олон тоотой борлуулагдсан цахилгаан автомашин нь Wuling Hong Guang Mini EV загвар байжээ.

Америкийн General Motors болон Хятадын Wuling, SAIC компаниудын хамтарсан компанийн бүтээгдэхүүн болох уг загварын хамгийн хямд хувилбар $4,400 орчим үнэтэй бөгөөд бүрэн тоноглогдсон хувилбар нь $6,000 хүрч байна. 

Гуравдугаар сард энэхүү мини автомашин Хятад даяар 39,745 ширхэг борлуулагджээ.

Харьцуулбал Тесла компанийн хамгийн эрэлттэй загвар болох Model 3 энэ хугацаанд 25,000 гаруй ширхэг зарагдсаныг Хятадын Суудлын Автомашины Холбоо мэдээлсэн байна.

Ердөө 2.9 метрийн урт, 1.5 метрийн өргөнтэй мини загвар нь дөрвөн хүний суудалтай. Нэг удаа бүрэн цэнэглэсэн үед 170 км зам туулах чадвартай. 27 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр нь цагт 100 км хүртэл хурдлах чадалтай ажээ.

Харьцуулбал нь Теслагийн Model 3 нь бараг 10 дахин өндөр үнэтэй, бүрэн цэнэглэлтээр 3 дахин урт зам туулах чадвартай юм.

Wuling Hong Guang Mini EV загвар нь хот дотор унахад хямд, зардал багатай унаанд тооцогдож байна.

 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Tech Insider