Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорионы хугацаанд архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж дархлаажуулна гэдгийг хэллээ.
Тэрбээр “Синофармын Вероселл вакцины хоёр дахь тунг 28 хоногийн хугацаанд хийх заавар өгсөн. Гэхдээ бидэнд олон хүнийг вакцинд хамруулах шаардлага байгаа тул хөл хорионы үед 60-аас дээш насны архаг хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулахаар явуулын баг гаргах төлөвлөгөөтэй байна.
Нийслэлийн хэмжээнд 50-аас дээш насны 260 мянган иргэн бий. Тэдгээр иргэний 50 хувь орчим нь вакцинд хамрагдсан.
Бид хамгийн түрүүнд эрсдэлтэй, зорилтот бүлгээ вакцинжуулах ёстой. Ингэж байж халдварын эрсдэлээс тухайн иргэдээ хамгаалж чадна гэж үзэж байна.
Тиймээс хоёр дахь тунг хийлгэх гэж буй иргэдэд хэлэхэд, вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй гэдгийг албан ёсны эх сурвалж хэлсэн” гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!