Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Клое Зао "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй уран бүтээлч боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:09 2021/03/01

"Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг драмын киногоор "Nomadland" тодорлоо. 

Мөн тус киног найруулсан Клое Зао Алтан бөмбөрцөг наадмын шилдэг найруулагчийн шагнал хүртлээ. Ингэснээр тэрбээр шилдэг найруулагчийн шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй уран бүтээлч болж байна. Түүний өмнө 1983 онд  Барбра Стрэйсанд шилдэг найруулагчийн шагналыг гардаж байжээ. 

11:36 2021/03/01

Телевизийн шилдэг цуврал - "The Queen's gambit"

"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорсоор байна. Өнгөрсөн онд олны хүртээл болсон телевизийн цувралуудаас "The Queen's gambit" шилдгээр шалгарлаа. Тус цуврал 2020 оны аравдугаар сарын 23-нд цацагдсан бөгөөд үүнээс дөрвөн долоо хоногийн дараа гэхэд Нэтфликс дэх хамгийн их үзэлттэй мини-цуврал болсон юм. 

Түүнчлэн "The Queen's gambit" кинонд Бэт Хармоны дүрийг бүтээсэн Аня Тейлор-Жой телевизийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ. 

11:14 2021/03/01

"The Crown" телевизийн шилдэг драмын цувралаар шалгарлаа

Эх сурвалж: CNN

Телевизийн шилдэг драмын цувралаар "The Crown"  шалгарлаа. Тус цувралд тоглосон Эмма Коррин, Жош О'Коннор нар гол дүрийн шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагналыг хүртээд байгаа юм. 

"The Crown" цувралын эхний бүлэг 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд цацагдаж байв. Харин хоёрдугаар бүлэг 2017 онд, гуравдугаар бүлэг 2019 онд үзэгчдийн хүртээл болсон бол дөрөвдүгээр бүлэг нь 2020 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн цацагдсан юм. 

Одоогоор дөрвөн бүлгийн нийт 40 ангийг толилуулсан тус цувралын тавдугаар бүлгийг 2022 онд гаргахаар төлөвлөжээ. 

2020 оны байдлаар дээрх цувралыг бүтээхэд 260 сая ам.доллар зарцуулснаар хамгийн өндөр үнээр бүтсэн телевизийн цувралуудын нэг болоод байна. 

10:19 2021/03/01

78 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадам виртуаль хэлбэрээр зохион байгуулагдаж байна

Кино урлагийн нэр хүндтэй наадам "Алтан бөмбөрцөг" өнөөдөр эхэллээ. 

Цар тахлын улмаас энэ жилийн наадам улаан хивсний ёслол болон үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаагаа онцлогтой. 78 дахь удаагийн наадмын хөтлөгчдөөр Тина Фэй болон Эми Поэлэр нар ажиллаж байна. 

Шагнал авсан алдартнууд, уран бүтээлчид шууд дамжуулалтаар холбогдож, сэтгэгдлээ хуваалцаж байгаа юм.

Шилдгээр шалгараад буй уран бүтээлчид: 

  • Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Дэниэль Калуя /Judas and the Black Messiah/​

  • Телевизийн цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Жон Бойега /Small axe/

  • Телевизийн инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Кэтрин О'Хара /Schitt's Creek/

  • Шилдэг анимэйшн кино: Soul

  • Телевизийн цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Марк Руффало /I know this much is true/

  • Телевизийн драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Коррин /The Crown/