Т.Ням-Очир: Орон нутгаас нийслэлд ирж гацсан сурагчид хөдөлгөөн нээгдэхээр очиж, танхимын сургалтдаа хамрагдаж болно
Аймгийн төв дээрх болон сумын төв дээрх ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс зохион байгуулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өчигдөр БШУЯ-наас 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага, мэргэжилтнүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, сургалтыг хэрхэн зохион байгуулах чиглэлээр цахим хурлыг зохион байгуулжээ.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд хүүхэд, багачууд, сурагчдын зайн сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах байдлаар сургалтыг явуулна. Цаашид хичээлийн тоог аажмаар нэмж, энгийн горимдоо шилжинэ.
ВИДЕО:
Эх сурвалж: БШУЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
