Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНЫГ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЛЕТЧИН БОЛГОХ ГУТАЛ

ikon.mn
2021 оны 2 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

1918 онд Испанийн Менорка аралд Маскарогийн гэр бүл балетын шаахайг гар урлалаар бүтээж эхэлжээ.

 

Харин өнөөдөр тэд яг л тэр газартаа 103 жилийн туршлагадаа үндэслэн Pretty Ballerinas загварын гутлуудыг зохион бүтээж, үйлдвэрлэж байна.

Шинэ загварын гуталнууд

(Зураг дээр дарж томруулж харна уу)

Гутал үйлдвэрлэхдээ, хөлний тав тух, аюулгүй байдалд гойд анхаардаг Mаскаро групп нь түүхэндээ хямд ажиллах хүч, хямд материал ашиглаж байгаагүй, түүхий эд, материалаа боловсруулахдаа химийн бодис, уусгагч хэрэглэдэггүй, Европын холбогдох хууль тогтоомж, шаардлагуудыг чанд дагаж мөрдөж, хүрээлэн буй орчны аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгдөг хариуцлагатай брэнд юм.

Pretty Ballerinas брэндийн нэг хос гутал бүтэхдээ 60 гаруй гар урчууд, эмэгтэйчүүдийн гараар дамждаг ба энэ уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдаж, үйлдвэрлэлийн процесын дийлэнхийг зөвхөн гараар хийдэг. Гутал урлаачид нь олон жилийн дадлага туршлагатайн дээр тэдний мэргэшсэн байдал нь энэ брэндийн анхны урчуудаас үр хүүхдүүддээ өвлүүлэх замаар өнөөдөртэй золгосон байдаг.

Pretty Ballerinas брэнд гутлыг хөлд эвтэйхэн байлгахын тулд өндөр технологийн “memory foam” (даралт өгч буй хөлний хэлбэрээр хонхойдог, гэхдээ зөөлөн байдлаа алддаггүй порлонорхуу материал) технологийг ашигладаг болсон тул өдөржин алхсан ч таны хөлийг өглөөнийх шиг амарсан, тухтай байлгана. Шинэ “memory foam” нь гутал бүрийн хөлийн улны хэсгийг бүхэлд нь хамардаг ба өсгий хэсэгтээ илүү зөөлөвчтэй байдаг. Энэ технологийг анх 1966 онд НАСА-гийн судалгааны төвд онгоцны дэрний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор бүтээсэн ба сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээнд тэр дундаа дээд зэрэглэлийн дэр, матрасс болон гутал үйлдвэрлэлд ашигладаг болсон.

Дээд зэрэглэлийн гутал урлахад гутлын хэв онцгой чухал үүрэгтэй. Тиймээс дэлхийн хамгийн шилдэг нь хэв урлаачдын нэг болох Италийн Флоренц мужийн ойролцоох Форли хотод байрладаг урлаачаар Pretty Ballerinas гутлын хэвээ бүтээлгэдэг. Уг компаниар олонд хүлээн зөвшөөрөгдсөн Итали, Францын дизайнерууд нэр хүндээ хэзээ ч алддаггүй брэнд гутлуудынхаа хэвийг хийлгэдэг.

 

Онцлох: Pretty Ballerinas нь зөвхөн дээд зэрэглэлийн материал ашигладаг ба жишээ нь доторлогоондоо зөвхөн хромгүй арьсыг ашигладаг

ӨӨРТӨӨ САЙН ГУТАЛ СОНГОЖ, АВАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ?

Нэг: Гутал хөлд тань таарч байх учиртай

  1. Хэрэглэгчдийн талаас илүү нь өөрт таарахгүй хэмжээг сонгодог гэсэн судалгаа байдаг.
  2. Судалгаанаас харахад, эрчүүд томдсон, эмэгтэйчүүд багадсан гутал голдуу сонгодог.
  3. Хүний 2 хөл ихэвчлэн өөр байдаг
  4. Баруун гараар бичдэг хүний баруун хөл, солгой хүний зүүн хөл илүү том байх жишээтэй.
  5. Мөн хүний нас, жин өөрчлөгдөх бүрт буюу дунджаар 2 жил тутам гутлын өмсгөл өөрчлөгддөг.
  6. Таарах гутлаа сонгох хамгийн зөв цаг бол үдээс хойш буюу бага зэрэг алхасны дараах үе юм.

Гутал үйлдвэрлэгч бүрийн өмсгөл ижилхэн байдаггүй. Тиймээс, гутлыг заавал хоёр хөлөндөө өмсөн зогсож бас алхаж үзэж байж сонгох хэрэгтэй.

(Зураг дээр дарж томруулж харна уу)

Хоёр: Материал, ашигласан будаг, бодис

  1. Хөл бол хүний тулгуур эрхтэн бөгөөд, хөлийн уланд байх олон цэгүүд нь дотор эрхтэн болоод тархи мэдрэлтэй холбоотой. Иймд гуталны материалд сайн чанарын арьс багтсан байх нь таны эрүүл мэндэд тустай.
  2. Хүний хөл өдөрт 500 мл хөлс ялгаруулдаг тул энэ чийгийг шингээн гадагшлуулдаг хамгийн сайн байгалийн гаралтай материал бол арьс юм.  
  3. Мэдээж ганган гоё харагдах гутал сайхан ч хөлний дотор эрхтэнтэй холбогдсон цэгээр дамжин таны эрүүл мэндэд нөлөөлөх магадлалтай тул гутлын дотор тал нь цэвэр ноосон даавуу, цэвэр арьс зэрэг натурал материал байх хэрэгтэй.
  4. Бүрэн доторлосон гутал cонгох хэрэгтэй! Учир нь зарим үйлдвэрлэгчид зардал хэмнэх үүднээс зөвхөн нүдэнд харагдах хэсгээ доторлодог. Гутлын оёдол, утас, хагас доторлогоо нь анх өмсөж үзэхэд анзаарагдахгүй байх магадлалтай ч удаан алхах, зогсоход хөлийг цэврүүтүүлэх, нухах зэрэг таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Дашрамд хэлэхэд сайжруулсан арьс гэж дэлхийд байдаггүй зүйл шүү.

(Зураг дээр дарж томруулж харна уу)

Онцлох: Хамгийн амар арга нь үйлдвэрлэгчийн эсвэл албан ёсны борлуулагчийн дэлгүүрт итгэх юм.

ТАНАЙХ АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧ ГЭДГЭЭ ЯАЖ БАТЛАХ ВЭ?

1918 онд Испанид Маскарогийн гэр бүл үүсгэн бөгөөд одоо энэ гэр бүлийн 3 дахь үе болох эгч дүү Ursula Mascaro дизайнераар, Lina Mascaro нь Mascaro группын захирлаар ажилладаг. Mascaro групп нь гутал цүнхний 3 брэндтэй: Pretty Ballerinas, Mascaro, Ursula Mascaro.

Манай Монголд энэ брэндүүд орж ирсэн. Дэлхийд 75 дэлгүүртэй бөгөөд Монгол дахь дэлгүүрийн хаягийг ЭНД дарж шалгах боломжтой. 

 
 
 

(Зураг дээр дарж томруулж харна уу)

ГУТАЛ ХЭРХЭН ХУВЬСАН ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА ВЭ?

Хэрэглэгчид эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ чанартай амьдрахыг зорьдог болсон. Жишээ нь пүүзийг зөвхөн спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийхдээ өмсөхөө больж,  хослол, даашинзан дээр өмсөхийг дизайнерууд санал болгож, түүнийг нь хүмүүс дуртайяа хэрэгжүүлж байна.

Ямар ч төрлийн гутал сонгосон, хүмүүс хөлд эвтэйхэн, тухтайг илүүд үзэх болов. Хөлний тав тухад алхахад эвтэйхэн, хөл халууцуулахгүй, хөлс чийг гадагшлуулдаг гэх мэт олон үзүүлэлт хамаардаг бөгөөд гутал үйлдвэрлэгчид бусад салбарынхантай хамтран ажиллаж хөлний тав тухыг төгөлдөржүүлэхийг хичээн ажиллаж байна. Түүнчлэн Pretty Ballerinas шиг томоохон компаниуд үйлдвэрлэлээ байгаль орчинд ээлтэй болгож, ёс зүйтэй, тогтвортой байлгахыг хичээж, эрмэлзэх болсон. Хүмүүс ч тийм брэндийг бусдаас илүүд үзэж байна.

Дэлгүүрийн фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/PrettyBallerinasMongolia

Хаяг: Зайсан Стар худалдааны төв. 2 давхарт.

Утас: 88075869