• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг эхийн тарилга буюу ЗАН ҮЙЛИЙН ВАКЦИН

ikon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Yonhap

Хүсэн хүлээсэн КОВИД-19-ийн эсрэг ВАКЦИН гарсан. Үр дүнд нь СУРГУУЛЬ ДАХИН НЭЭГДЭНЭ.

Харин сургууль дахин нээгдэж, хичээл эхлэхэд бидний хүүхдүүд амьдралын шинэ хэв маягаа (new normals) ойлгож, дасаж, хэрэгжүүлэх тал дээр хэр бэлэн байгаа бол?

Сүүлийн өдрүүдэд сургууль эхлүүлэхтэй холбоотой явагдсан санал асуулгад идэвхтэй оролцож, эцэг эхчүүд яг хоёр хуваагдав. Сургууль эхлүүлье гэсэн нь амиа бодсон, хүүхдэдээ хайргүйдээ, эсвэл хүүхдээсээ залхсандаа биш. Мөн сургууль орохыг дэмжээгүй хэсэг нь хүүхдээ харах хүнтэй, эсвэл хүүхдэдээ маш их хайртайдаа гэсэн үг биш.

Дэлхийн бусад орон ч мөн сургууль эхлэхтэй холбоотой эцэг эхчүүдийн саналыг авахад мөн адил дэмжсэн хэсэг байхад дэмжээгүй хэсэг ч олон байна. Хүн бүрийн хайранд, өвчинд, хоол унд, хүнд гээд аливаад хандах хандлага харилцан адилгүй. Заавал бусад хүн танаас өөр бодолтой байна гэдэг нь тэнэг, буруу гэсэн утга биш юм.

Энэ сэвдээс болж олон ээж аав хоорондоо хэлэлцэх биш хэрэлдэхийг харах таатай биш байв. Заримдаа зүгээр л бусдын өөр байгаад хүндэтгэлтэй хандах, эсвэл өнгөрөөж чаддаг байх нь том боловсрол юм гэж уншсан маань үнэн болох. Иймд энэ маргааны хамгийн зөв шийдэл бол эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгдээ орох бэлтгэлийг нь одооноос гэртээ хангах гэж бодож байна.

Саяхан нэг солонгос найзтайгаа ярихдаа хөл хорионы үед хүүхдүүд нь хэрхэн цагийг өнгөрүүлж, юу идэж ууж, яаж тоглож байгааг асуув. Саяхнаас сургуулиас ирсэн зааврын дагуу

  • хүүхдүүдээ эрт босгож
  • гэрт нь сайн хооллоод, маскийг нь зүүлгэж ширээний ард суулгаж, ном уншуулж
  • бие засах өрөө орохдоо ээлжээр (дүүтэй нь ээлжлэх) явж, гарахдаа гараа угаах
  • хувийн гарын алчууранд арчих
  • нэг нэгнийхээ биед хүрч ноцолдохгүй
  • гар барьж явахгүй
  • зайнаас тоглох
  • ангид орохдоо дахин ариутгагчаар гараа ариутгах
  • өдрийн хоолыг өөрийн халбага сэрээгээр идэх
  • маскийг гэрээс гараад буцаж гэртээ иртэл тайлахгүй байх (ус уух, хоол идэхээс бусад тохиолдолд огт тайлахгүй)

зэрэг шинэ дүрмийн дагуу амьдрахад сургаж байгаа талаар ярьж байна.

 
 

Үүнийг сонсоод бид ч бас сургууль албан ёсоор жигд ажиллаасай гэж хүсвэл үүнийг ч болов хүүхдүүддээ эртнээс хэлж, хэвшүүлж байх ёстой ажээ гэсэн гэдэг санаа төрөв.

КОВИД-19 гарснаар багшийн мэргэжлийн үнэ цэн(бага ангийн багш нар ялангуяа) хамгийн ихээр өссөн үзүүлэлт гарсан. Багш, сургууль гэдэг нь хүүхдийг зөвхөн сургаж, боловсрол олгох бус хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, аюулгүй өсгөж бойжуулдаг нийгмийн хамгийн чухал байгууллага, хүмүүс гэдгийг бидэнд дахин мэдрүүлж, санууллаа.

Маскаа зөв сайн зүүгээд, гараа угааж ариутгаад, зайгаа сайн барихыг сайн заагаад өгчихвөл багш зөвхөн сургах үйл ажиллагаандаа анхаарч ажиллах боломжтой. Бид хүүхдүүдийнхээ багштай зөв, эергээр, нэг нэгнээ дэмжиж хамтарч ажиллаж чадвал алдагдсан хугацааг нөхөж мэдлэг, боловсролоо олж авах боломжтой. Харин ингэж чадахгүй бол хичээл эхлээд ч багш хүүхэд бүртэй маскны хэрүүл хийсээр үр дүнгүй цаг болох болно. Ийм асуудал гаргахгүйн тулд хүүхдүүддээ нэг бүрчлэн хэлж ойлгуулж, “МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА АРИУТГАХ, ИДЭХ ЮМАА ДАМЖУУЛАХГҮЙ БАЙХ” зэрэгт одооноос сургаж, дасгаж чадвал энэ хүүхдүүддээ хийсэн бидний хамгийн эрүүл, аюулгүй 100 хувийн найдвартай сэтгэл зүй, эрүүл мэндийн ВАКЦИН байх болно.

Өдөржин маск зүүх эхэндээ хэцүү байж болох ч хүүхдүүд бидний бодож байгаагаас илүү бүх зүйлд хурдан дасдаг, сурдаг учраас гэртээ байхдаа ч бага хугацаагаар ч болов өөрийн хяналтан дор маскийг зөв хэрэглэх, гараа ариутгах зэрэг зөв дадлуудыг суулгаж өгөх нь чухал байна. Ингэж чадвал хайртай үрдээ санаа зоволгүй ажлаа гялалзтал хийгээд урьдын адил яаран яаран бие биетэйгээ уулзаж, өдөржин болсон хөгжилтэй явдлуудаа ярьдаг болно шүү дээ.

Өөрөөс хамаарах амьдрал тул өдөр бүр сахилга баттайгаар бага, жижиг гэж ялгалгүй хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд явах бэлтгэлийг нь өнөөдрөөс хангаарай. Эрт босгож, хичээл хийхдээ маскаа зүүдэг болгож, хайртай хүүхдүүдээ хамгаалж, багш нарынхаа ажлыг хөнгөвчилж, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж, зөв зан үйл суулгахад анхаарч, яг одооноос хэвшүүлж эхэлье.

Амны хаалт бол малгай, гуталтай адил гадуур хувцас юм!

 

"Ёнсэй" их сургуулийн Cэтгэл судлалын докторант Б.Үүрцайх

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.23] 2021/2/21
Хош хош хошно
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.48] 2021/2/20
хүүхдүүд бол насанд хүрэгчдийг бодвол илүү ухамсартай, болохгүй гэвэл ягштал дагаад л явдаг. Эргүү мангуу эцэг эх нь цаанаас нь элдвээр хатгахгүй бол шүү дээ. Хичээл эхлүүлэхгүй гээд байгаа эцэг эхчүүд энэ мэдээг уншихгүй л байгаан, хэрэггүй юмны доор бөөнөөрөө шаагилдаж хэрэлддэг мөртлөө
0 | 0 Хариулах
Яаж тайлахгүй байдаг [45.82.251.200] 2021/2/20
Яаж тайлахгүй байх вэ дээ. Маск байнга зүүх гэх гэсэн байлгүй дээ. Сургууль дээр удвал хүүхдүүдэд солих маск хэд хэдийг өгөх хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [1.236.209.190] 2021/2/20
Тайлахгүй байж чаднаа. Маск хамгийн зөв аюулгүй хамгаалалт гэдэг үнэхээр үнэн. Бид л зөв ойлгуулах юм бол хүүхдүүд чадна
0 | 0 Хариулах
Залуус [202.9.46.59] 2021/2/20
“Үнэ цэнэ “ гэдгийг үргэлж буруу бичих юм
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.128] 2021/2/20
Үнэ цэн болчихсон, болчихсон ч гэждээ угаас ийм бсан юм билээ дүрмийн номондоо
0 | 3 Хариулах
хөгжил [202.126.89.17] 2021/2/20
бид зөв бичих дүрэмтэйгээ мөн ч их үзэж тарах юм.. мундаг гэж жигтэйхэн.. харин бусад улс орнууд сансарт хөөрөөд л, вакцинаа хийгээд л...
1 | 0 Хариулах