• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр дахь үеийн “Исачид”

ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хэн, юу, хэн хоёр дахь үеийн исачин гэж?!

ИСАЧИД гэж хэн бэ? 2016 онд Солонгос хүний бичсэн нэгэн нийтлэлд Солонгосын исажимсэнто буюу нүүлгэлт үйлчилгээг голчлон монголчууд хийдэг бөгөөд тэднийг “исачид” гэж нэрлэдгийг дурдаад монгол залуус бие бялдрын хувьд том, бяртай, ажлаа хариуцлагатай, багаар, хурдтай, сайн гүйцэтгэдэг болохыг дурджээ. Энэхүү ажил нь бусад ажлыг бодвол цаг, ажиллах орчны хувьд уян хатан, өндөр цалинтай (өдрийн хөлс) зэрэг олон давуу талтай учир  дурлан, хичээнгүйлэн хийх залуус олон аж. 

Хэдий давуу тал олон ч хувь хүний хөгжилд нэмэр бага, өсөж дэвжих боломжгүй, биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй (ихэнх нь нуруу өвддөг), залуу насанд л хийж болох богино настай, хүнд  ажил юм. Гэтэл ИСА эхний үеэр дууссангүй, ХОЁР ДАХЬ ҮЕД өвлөгдөж эхлэв. Үүнийг дэлгэрүүлж ярихын өмнө цагаачлалын талаар хэдэн зүйл хэлье.

Улс дамнан гадаад оронд амьдарч байгаа иргэдийг цагаач гэх ба тэдний хүүхдүүдийг ХОЁР ДАХЬ ҮЕИЙН (second generation-2G) ЦАГААЧИД гэж нэрлэдэг. 2G хүүхдүүдийн цагаачлал нь эцэг,  эхийнхээсээ ялгаатай ба бие махбод оюун ухаан, сэтгэл зүйн хувьд илүү бодит сорилтуудтай тулгардаг. 

2G хүүхдүүд ихэвчлэн тухайн газар нутагтаа төрсөн, эсвэл эх орноосоо нүүн ирсэн байдаг. Эцэг, эхтэй нь харьцуулахад тухайн орны хэл соёлд нас нь бага байх тусмаа хурдан суралцаж, дасан зохицож чаддаг ч нийгэм-гэр бүлийн орчин нь хүүхдийг бие хүний олон дотоод зөрчилд хүргэдэг (Солонгос эсвэл монгол сургуульд сурдгаасаа хамаараад ялгаатай). Энэ нь ялангуяа сургуулийн насны хүүхдүүдэд илүү тод мэдрэгдэж эхэлдэг ба өөрийгөө таних үйл явцад хосолмол хэл, соёл, амьдралын хэв маягт суралцах түүнийг дагаж мөрдөх зэрэг зөрчил, хүндрэлүүд тохиолддог. Жишээ нь, өөрийгөө гэр бүлийн орчинд “Монгол хүүхэд” гэж мэдрэхийг хүсдэг ч төрөлх хэлээрээ ярьж чаддаггүй, эцэг, эхийнхээ яриаг ойлгодоггүй, ойлгосон ч хариулж чадахгүй зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлгүй, өөрийгөө гэр бүлээсээ гадна талд мэдрэхэд хүргэдэг. 

Нийгэмд ч мөн боломжууд хязгаарлагдмал, анги ахих тусам тухайн хүүхдэд мэдрэгдэх бодит асуудлууд, ялгаварлан гадуурхалтууд хүчтэй болж эхэлдэг. Дэлхийд цагаачдын улс гэгддэг Америкт төрж өссөн (АНУ-ын иргэншилтэй) 10 хүүхэд тутмын 6 нь өөрийгөө “БИ Америк хүн” гэж үздэг ч нийгэм тэднийг одоо хүртэл гадаад, цагаач хүүхэд гэж үзсээр байна. 

Энэхүү баримт нь бидний хүүхдүүд өөрийгөө солонгос хүүхэд гэж харж, бодож өсөж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлж байна! Хүүхдүүд маань өөрсдийгөө энэ нийгмийн нэг хэсэг гэж харсан ч тухайн нийгэм тэднийг ийн хүлээж авч чадах болов уу? Та өөр дээрээ жишээ аваад бодож үзээрэй. Монголд байгаа гадны хүн “Би монгол хүн” гэхийг та хүлээн зөвшөөрч чадах уу? Яг л үүнтэй адил мэдрэмж.

Саяхан бидний хэсэг судлаач Солонгост сурч байгаа дунд, ахлах ангийн нийт 96 монгол сурагчаас Солонгос дахь амьдралын ерөнхий сэтгэл ханамжийн судалгаа авч үзэхэд Солонгост аав, ээжийнхээ хажууд сайхан газар амьдарч байгаа, хичээлийн өрсөлдөөн, шахалт, ачаалал  бага зэрэг зүйлд сэтгэл ханамжтай байгаа бол нөгөө талаар ганцаарддаг, Монголд байгаа найз нөхдөө санаж байгаадаа сэтгэл ханамжгүй байдгаа хэлсэн.

Мөн тэдний санааг одоо болон ирээдүйд хамгийн их зовоогч зүйл нь 

  • ЭЕШ
  • Хүссэн сургуульдаа орж чадахгүй байх
  • Хувийн цаг ихтэй ч үр дүнтэй ашиглаж чаддаггүй, мэддэггүй (хэлний хүндрэлээс үүдэлтэй)
  • Гэр бүлийн аюулгүй байдал
  • Ээж, аав нь оройтдог
  • Хамтдаа өнгөрөөдөг цаг бага, ярилцдаггүй гэсэн нийтлэг талууд байв. 

Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? 

Бид гэр бүлдээ, хүүхдүүддээ амьдралын илүү боломж гаргаж, элэг бүтэн, өөрийнхөөсөө илүү сайхан амьдралыг бий болгож өгөх гэж хүний газар хамтдаа яваа ч амьдралын их далайд гэр бүл хэмээх завь маань зорьсон газраасаа өөр зүгт чиглэж яваа юм биш биз? 

Гадаадад байгаа эцэг, эх бүхэн үр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээж, сайхан амьдралын төлөө цаг наргүй иса, цэвэрлэгээ, гуанз, барилга гээд хар бор гэж ялгалгүй ажиллаж, хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа. Гэвч харин хүүхдүүдэд бодит амьдрал дээр хэн, юу дутагдаж байна вэ гэдэг асуултыг Танаас би асууя.

Та өсвөр насандаа юунд хамгийн их санаа зовдог байсан бэ? Гэр орны ажилд туслах, ус түлээ, хичээл ном, конкурс, хайр дурлал зэрэг хүний энгийн хэрэгцээний асуудлууд байсан болов уу.

Таны хүүхдэдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт бол тэдэнд гаргах ЦАГ.

Харин өнөөдөр Солонгост байгаа хүүхдүүд Монголд байгаа үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, сайн сургууль авч чадах эсэхдээ эргэлзэх, өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдалдаа санаа зовних (бичиг баримтгүй харынх гэж дуудуулах, аав ээж нь ажил хийж яваад баригдаад нутаг буцах, дахиж хэзээ ч Солонгост ирэхгүй байх) зэрэг тархиндаа хар бодолтой, сэтгэлдээ айдастай амьдарч байна. Тэд амралтын өдөр хичээл хийх биш, цагийн ажил хийхийг илүүд үзэж байна. Яагаад гэвэл аав, ээждээ тусалж, байр, хоолны мөнгөнөөс төлөлцөх гэж тэр. Энэ нь өнөөдөр олон сайн талтай мэт боловч ирээдүйн үр дагаврыг тооцох хэрэгтэй. Үүний цаана хүүхдийн сурах идэвх, сонирхол буурч, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх тэмцэл саарч, биеийн хөдөлмөр эрхэлж шууд мөнгөтэй болохыг илүүд үзэх үзэл суух зэрэг үр дагавар нуугдаж буй. ТЭД ӨӨРСДӨӨ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ЮМ.

Хүссэн сургуульдаа орж чадахгүй бол, болохгүй бол аавыгаа дагаад, ээж шигээ ажил хийчихнэ гэсэн хоёр дахь сонголтыг аль хэдийн тархиндаа хийчихсэн явж байна. Харин Монголд яг одоо ахлах ангийн хүүхдүүд сурч боловсрохгүйгээр сайн сайхан амьдралыг төсөөлж ч чадахгүй, их сургуулийн бэлтгэлээ хичээнгүйлэн хангаад завгүй буюу сурахаас өөр сонголтгүй байгаа үе. Бусад улсын туршлага ч үүнийг батална. 

Олон улсын судалгааны тайлангаас харахад 2G эрэгтэй хүүхдүүд аавынхаа хийж байсан биеийн хүчний ажил, эмэгтэй хүүхдүүд нь ээжтэйгээ адил үйлчилгээний ажил хийдэг гэсэн дүн байна (World Bank, 2007). Харин Ухаалаг цагаачид болох БНСУ болон бусад улсын түүхээс харвал эхний үеийн цагаачид ачааны хүндийг үүрч олсон орлогоо зөвхөн хоол унд, үр хүүхдийнхээ чанартай боловсролд зориулж, өөрийнхөө түүхийг давтуулахгүй гэж хөдөлмөрийн хүнд орчноос хүүхдээ хол өсгөдөг аж.

Хүн муу юманд дасахдаа хурдан, сайн юмыг сурахдаа удаан гэдэг…

Таны өнөөдөр хайртай хүмүүсээсээ хол, өөрийн мөрөөдлөөсөө татгалзаж, хүний газар, өглөөнөөс орой болтол хичээнгүйлэн ажиллаж буйн гол зорилго юу вэ? Үр хүүхдээ сайн хүн болгох гэж, илүү сайн боломжоор хангах гэж, тэднийгээ сурч, амьдарч, хүчтэй мөрөөдөж, амжилтанд хүрч, эцэг эх, эх орондоо хэрэгтэй, дэлхийн хүн болоосой гэж хүсэж байгаагаас биш Солонгосын ХОЁР ДАХЬ ҮЕИЙН ИСАчин, аяга угаагч, цэвэрлэгээний багийнхныг нийлүүлэх гэж биш шүү дээ, тийм үү.

Энэ бүхнийг уншсаны эцэст “Одоо би хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ?” гэсэн асуулт гарч байгаа бол Таны хүүхдэдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт бол тэдэнд гаргах ЦАГ юм. Бусдын хүүхдийг сайн мэддэг шигээ өөрийнхөө хүүхдийг сонирхож судлаад, мартсан, мартагдсан сайхан зан чанар, дурсамжуудаа сэргээн санахаас эхлээд нэг үзээрэй.

Таны хүүхэд хамгийн сайхан, онцгой мөрөөдөлтэйг та мэдэх үү? Та түүнтэй хамгийн сүүлд хэзээ цаг гаргаж уулзаж ярилцсан бэ? Тэдэнтэй мөрөөдлийнх нь талаар ярилцаж, сонсож, ойлгож, баяжуулж, чиглүүлж өгөх, тэднийг хамгийн сайн ойлгох хүн яг одоо хэрэгтэй. Ялангуяа, хүүхдүүдэд тань ямар ч зүйл тохиолдсон бай тэдний талд зогсох, ойлгож туслах итгэлтэй, хайртай, халуун дулаан гэр бүлийн орчин, ААВ бас ЭЭЖ түүнд хэрэгтэй байна. Том хүүхэд анхаарал бага шаарддаг ч илүү их халамж, сайн найз, хамтрагчийг хүсдэг.

Та хүүхдийнхээ мөрөөдөлд хүрэх хөлөг онгоц нь болж, хөөрхөн хүү, охиноо хөлөг онгоцныхоо ахмадаар сонгож, тэднийг хүссэн газраа очиж, амжилтынхаа эзэн нь болоход та л тусалж чадна.

"Ёнсэй" их сургуулийн Cэтгэл судлалын докторант Б.Үүрцайх

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
45
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ayush [185.66.193.56] 2019/7/21
Evropd bas isa hiij bnaa oloh mungu ni ahiuhan l yum uneheer nuruu uvduj ehelj bna huu maani bas 19 hurlee surguuliihaa hajuugaar isa hiigeed joloonii kurs ene terd yavah munguu uuruu olchij l bna gehdee bi huugee isachin bolgohiig husehgui bna hicheeldee sain endeh angiinhaa darga busdaas bol uuriiguu dutuu uneldegguiee huu maani gehdee deer bichsen bugd yag l minii amidral bna huu maan ene jil ih surguulid orj bgaa ireeduid deed mergejiltei mongoldoo heregtei hun boloosoi l gej bodhiimdaa
3 | 0 Хариулах
Дорж [202.21.109.73] 2019/7/20
5.1.3.“дамжин өнгөрөгч” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнийг; 5.1.4.“түр ирэгч” гэж Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг; 5.1.5.“хувийн хэргээр оршин суугч” гэж суралцах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, гэр бүлийн шалтгаан болон хувийн бусад ажлаар Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг; 5.1.6.“албан хэргээр оршин суугч” гэж төрийн байгууллагын урилгаар болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Засгийн газар хоорондын эрх бүхий байгууллага, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллахаар Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг; 5.1.7.“харьяалалгүй хүн” гэж аль ч улсын харьяат бус хүнийг; 5.1.8.“цагаач” гэж Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрө
0 | 0 Хариулах
Dolgoon [175.223.23.15] 2019/7/19
Heterhii neg talaa barij helsen bna gj bodoj bna minil bodol shuu harii n hun buyu huuli busaar amidardag humuus aaa buur 1990ees 2000 onii zaluuchud ingj deerh shig bodoj yvj bga 50% l bga boluu gj bodoj bna uldsen 50% hariin hun gheer surj chadku bish end tend surj bolhoor yu bna oortoo tolgoido yaj horongo oruulalt hiihuu nemeed helhed hiij boloh business gd ooriigoo hogjuulii gsen setgel zuitei mundag zaluuch heden 1000aaraa bna #surah gdegne zaawal surguuli bishshu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.35] 2019/7/19
Нэг юмыг анзаарах хэрэгтэй. Сүүлийн 4 жилд монголын тоон, мэдээллийн технологийн салбарын залуучууд жинхэнэ тархиараа ажиллаж байна. Одоо хиймэл оюун ухааны программчлал руу орж ажиллаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2019/7/19
JP몽골사는 энийг үзээрэй. Солонгосыг магтан дуулагсад. Бүх коммиг нь дээр нь community г нь ч бас хараарай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2019/7/18
Хэтэрхий нуршуу давталт ихтэй байна. Уншигчдынхаа цагийг хэмнэхийн тулд өгүүлбэр цэг таслал бүр нь үнэ цэнэтэй товч тодорхой байдаг солонгосынхоо нийтлэлч сэтгэл зүйч нараас өөрөө үлгэр жишээ ав. Хэт ийш тийшээ үсчсэн гол санаагаа тодорхойлж чадаагүй нийтлэл байна.
4 | 3 Хариулах
Зочин [109.90.232.91] 2019/7/18
Yag. Bur oilgohgej uil tamaa uzleeshd
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.237] 2019/7/19
Нийтлэл гэхээс илүүтэй судалгааны ажлын хураангуй бн. Харин ч суурьтай, сайн бичсэн байна. Гол санаагаа ганц нэг талыг барьж дөвийлгөөгүй, олон талаас нь харуулахыг зорьсон бн. "Исачид" бол үүнийг уншаад дургүйцэх л бх, тэдний хувьд эмзэг сэдэв шд. Зарим нь ч бараг ойлгохгүй дээ. Мөнгө, өдөр тутмын нөгөө л эргүүлэг тэдний тархийг нилээд угаасан.
1 | 0 Хариулах
x [202.126.89.71] 2019/7/18
neg l tom bichih yum amidral iim bolohoor aav eej tend aj;aad yamar ch bsan ur huuhdee deed surguulid oruulj tulburiig ni tuluud bna,bolj l bna
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2019/7/18
Iim ulsad hen amidrahiig huseh ym be? Bi bol ehnii bolomjoor garahiig husej bna. Utaanaas ehleed buh turliin bohirdol, hamgiin aimaar n bituu orkuud uhamsariin doroitoloor duuren humuusiin dund amidrah unendee gutmaar bna. Ehendee ortsond hogoo bitgii hayaach gj herelddeg blaa suuldee ch bur heleh tusam nemj hayaad ...
2 | 0 Хариулах
Зочин [144.138.79.185] 2019/7/18
Нэг талаас нь харж сайн бичжээ. Яагаад Монгол улсын иргэд маань гэр бүлээрээ гадагшаа зүглэх болов? Шалтгаан нь ойлгомжтой улс орон маань ямар ч бодлоггүй, боловсролын систем муу зэргээс болоод л тэр. Хүссэн дээ эх нутгаа орхиж яваагүй. Хүний газар муугаа үзэх гэж байгаа биш юу гэж явах вэ дээ. Монголд маань хүний хөдөлмөрийг бодиттой үнэлдэг, ёс суртахууны догодолгүй болсон цагт л хүмүүс нь нутагтаа очих байх даа. Солонгос улс ч гэсэн хөгжилгүй байх даа иргэд нь саудын арабд ажиллаж байсан түүхтэй. Миний ойлгож байгаагаар сүүлийн үед иймэрхүү нийтлэл их гарах болсон. Магадгүй дундаж давхаргаа алдаад эхлэхээр арга хэмжээ авч байгаа бололтой. Бусад улс шиг хөгжлийнхөө гольдролоороо яваа байх даа.
11 | 0 Хариулах
Зочин [43.252.115.1] 2019/7/18
Australia-d bol tumurchid shdee haha. Hund tumur haluun narand zuuj guiseer bas l nuruugui bolj bgam daa. Haana ch gsn mongol erchuud nuruugaa ugj mungu awtsgaaj bna daa. HEzee neg tarhiaraa money oltsgoodog bolohiin bgan
3 | 0 Хариулах
Amore gatt [49.173.22.39] 2019/7/21
Mundag mergeljiltei zaluus zondoo l har ajil hj bna sh de. Medleggui de har ajil hiigeegui. Uls tedniig unelej chadahgui bga uchraas durtaida tegj yawaagui l bh. Mongol ulsiin maani irgediin seteghui buren oorchlogdoj bj l hogjih bh da...
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/7/18
БИД ЯНЗ БҮРЭЭР ХЭЛДЭГ Ч МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛД ХАМГИЙН ИХ ТУС ХҮРГЭЖ БАЙГАА УЛС БОЛ СОЛОНГОС
8 | 2 Хариулах
Зочин [202.126.88.196] 2019/7/18
Солонгос тэрийгээ хэд нугалаад авчихдаг юм өө. Ядаж л самсунгаас аваад манай томоохон компаниудын эзэд нь солонгосчууд байдаг. МҮИС гэхэд солонгос эзэнтэй. Цөм хийж байна шд.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2019/7/18
Чамд зүгээр мөнгө өгсөн юмуу? Монгол филлипин вьетнам ялгаагүй л хар ажилчид бол хар ажилчид. Та нарт онцгойлж халамж үзүүлээд байгаа юм байхгүй.
1 | 0 Хариулах
Хүний бие хэврэг жүү [202.9.42.239] 2019/7/18
Манай ах туршлагай исачин, тэнд шинээр очсон нүүб монголчууд бага багаар зөөж болох ачаануудыг күүл харагдах гээд том томоор нь зөөсөөр байгаад нуруугаа гэмтээдэг гэж байсан.
7 | 0 Хариулах
Баагий [202.55.188.38] 2019/7/18
Нуруу л асуудалтай болно доо багаар эвээр зөөх хэрэгтэй дээ мөнгө бол олдоно
9 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2019/7/18
өвдөг хамгийн түрүүн...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/7/18
Тэр ИСАчидийн ачаар МИАТ маань дампуурчилгүй ажиллаж байна. Бас манай улсын валютийн нэг эх үүсвэр шүү.
4 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2019/7/18
End isachidiig muu helsen yum eroosoo baihgui bna
3 | 0 Хариулах
Зочин [174.221.1.76] 2019/7/18
Asuudal so America Europe gd haa saigvi
4 | 2 Хариулах
Ж [64.119.25.184] 2019/7/18
Со д монголчууд ажилж эхлээд бараг 30 жилийн ой болж бна төр засаг минь арай дэндүү бна монголчуудаа хэдэн үеээр нь хүний нутгийн боол болгох юм бэ
26 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/7/18
zarim mglchuud so nariin derged joohon ongirdog ymuu gants negeer orgoj yavah ymiig 3.4oor ni orgoj yavna hund ymiig gantsaaraa orgoh gej dairna tegeel nuruugui bolj bgaa uulni iveer hiideg ajil
12 | 0 Хариулах
Монгол [202.126.89.197] 2019/7/18
Одоо тэгээд яахав дээ. Хаанахын хэн нь мэдэгдэхгүй нутаггүй өв соелгүй хэрмэл л болно биз.
1 | 5 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/7/18
olon jil isa hiilee dee huuhdee mgl heliin surgana geed mgl yavuultsana chin sanaj bna shuu mgl yavahaas
0 | 0 Хариулах
Зочин [211.36.136.63] 2019/7/18
Тийм шүү. Үнэхээр олж буй мөнгөө хүүхдийнхээ боловсролд хагвонд л зарцуулж бна. Сард 150-300к вон бол энгийн болоод бна. Сурах тусам со хүүхдээс илүү гарах юм
14 | 1 Хариулах