Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдэд хүргэх мэдээ мэдээлэл үнэн бодитой, ойлгомжтой байх ёстой тул ЗГ дэргэдээ Эрсдэлийн мэдээллийн хороо байгуулан ажиллаж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газар дэргэдээ "Эрсдэлийн Мэдээллийн Хороо" байгуулан ажиллаж эхэлжээ. 

Тус хорооны даргаар Соёлын сайд Ч.Номин, нарийн бичгийн даргаар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажиллаж байгаа аж. 

"Эрсдэлийн мэдээллийн хороо" байгуулагдсан нь иргэдэд хүрэх мэдээ мэдээлэлд хяналт тогтоох, мэдээллийн нууцын сан бий болгох зорилготой хэмээн үзэж буй асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. 

Тэгвэл энэ талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн албан ёсны цахим хуудсаараа "Маш буруу ойлголт явж байна. Технологи хөгжиж хүн бүр нийтлэгч болсон энэ цаг үед аливаа мэдээллийг цензурдэх, цензурдүүлэх ямар ч боломжгүй юм. Харин эрсдэлийн үед төрөөс иргэддээ хүргэж байгаа мэдээ мэдээлэл үнэн бодитой, ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой. Буруу, ойлгомжгүй мэдээллээс үүдэж иргэд маш ихээр бухимддаг. Зарим тохиолдолд энэ нь хүний амь настай ч холбоотой байдаг. Ийм үүднээс ЗГ дэргэдээ "Эрсдэлийн Мэдээллийн Хороо" байгуулан ажиллаж байна. Уг хороог олон улсад Risk Communication and Community Engagement (RCCE) гэдэг бөгөөд ДЭМБ-с арга зүйн зөвлөмж гаргасан байдаг" гэх тайлбар өгчээ. 

ДЭМБ-аас гаргасан арга зүйн зөвлөмжтэй ЭНД дарж танилцана уу. 

Маш буруу ойлголт явж байна. Технологи хөгжиж хүн бүр нийтлэгч болсон энэ цаг үед аливаа мэдээллийг цензурдэх,...

Posted by Чинбатын Номин on Saturday, February 13, 2021