БЗД-ийн 26 дугаар хороо "Элизабет" хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтад авлаа.
Яг одоо иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил хийгдэж байна.
Тусгаарлалтад орсон иргэд:
Тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.
Мөн өчигдөр тус дүүргийн 8 дугаар хороо Хот-Айл хотхоны 16 дугаар байр, 16 дугаар хороо 105 байр, 36-р байр, "Амгалан" хотхоны 15 байруудад хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авч, иргэдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!