Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шилний хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санаачилга

ikon.mn
2021 оны 2 сарын 1
Сурталчилгаа

“Дэлхий дээр жилд дунджаар шингэн хүнсний 2 их наяд сав үйлдвэрлэгддэг. Гэвч тэд хаашаа шингэдэг бол?”. 2019 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр энэ асуулт олны анхаарлыг хамгийн татсан сэдвийн нэг байсан. Эдгээрийн ердөө 24 хувь нь л дахин ашиглагддаг гэсэн тооцоо бий. Сав баглаа бүрийн байгаль орчинд үзүүлэх нөлөө өөр. Энэ дундаас шилэн сав 100 хувь ашиглагдах боломжтой байдаг ба бид ямар их нөөц баялгийг хаягдал болгон газарт шингээж байгааг харуулж байна.

“АПУ ХК бүтээгдэхүүнийхээ шилийг дахин ашиглана”. Энгийн мэт уншигдах энэ өгүүлбэрийн үндсэн утга, үр дүнтэйгээ нийлэхээр байгаль, хүрээлэн буй орчинд ямар чухал үр дүн гарах вэ гэдгийг тодруулж үзвэл:

  • 6 тонн шил дахин ашигласнаар 1 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсантай тэнцэхүйц үр нөлөө гардаг.
  • Дахин ашиглаж буй шингэн хүнсний шил нь байгаль орчинд 21 дахин ээлтэй байдаг.
  • Мөн нэг тонн шил тутамд нэг тонн гаруй шил үйлдвэрлэлд шаардагдах байгалийн нөөцийг хэмнэдэг.
 

Тэгэхээр энгийн мэт шийдвэрийн эх байгальд үзүүлэх сайн үр нөлөө ямар том байж болохыг та харж байгаа байх. АПУ ХК шилээ дахин амьдруулж, дахин хэрэглээг эрхэмлэн шилний хог хаягдлыг багасгах санаачилга төслийг эхлүүлж байгаа юм байна. 2021 онд хэрэглэсэн бүтээгдэхүүний шилийг эцсийн хэрэглэгчээс эргүүлэн татах үйл явцыг 30%-иар нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ тоо цаашид өсөх тусам байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө тэр хэрээр нэмэгдэх болно.

Шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг олон талын байгаль экологийн давуу талыг бий болгож байна. Нөгөө талаас шил нь 100% дахин боловсруулах боломжтой бөгөөд чанар, цэвэршилт алдагдахгүй, ариутгалын өндөр технологийн дагуу дахин ашиглаж болдог нь эдийн засгийн өгөөжийг тодорхойлж байна.

Энэхүү төсөлд хэрэглэгч төдийгүй харилцагч дэлгүүр, бөөний болон жижиглэнгийн төвүүд, тээврийн агентлагууд гээд олон талын төлөөлөл хамрагдана.  Тиймээс хэрэглэсэн шилийг дахин ашиглах нийлүүлэлтийн сүлжээний оролцогч тал бүрт нэмүү өртгийг бий болгож өгөөж хүртэх, ашиг олох боломжийг бүрдүүлж байгаа нь хамтын үнэ цэнийг бүтээх, компанийн тогтвортой хөгжлийн бодлогын илрэл болж байгааг бид бүхэн харж байна.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.