Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Эх барих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн П.Анужин: Эх хүүхдийн эрүүл мэнд бол эрүүл мэндийн салбарын цөм асуудал гэж үздэг. Цөөхөн хоногийн өмнө нялх биетэй эмэгтэйг нимгэн нөмгөн гаргахад Монголчууд дургүйцсэн. Эрүүл мэндийн сайдаас асууя. Та төрөхийн эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан нарын хандлага, тоног төхөөрөмж, ахуйн орчныг шинэчлэх тал дээр эрс өөрчлөлт хийх үү?

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч С.Энхболд: Эх барих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийнэ. Бүх эмнэлгүүд 2021 оноос гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүжиж эхэлж байгаа. Хувь болон улсын эмнэлгүүд нэг түвшинд очно. Үүнийг дагаад эмч, ажилчдын харьцаа сайжирна гэж бодож байна. Тоног төхөөрөмжийн хувьд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ.

ВИДЕО:

https://www.facebook.com/watch/?v=1106613916464535