Ж.Мөнхбат: Шинээр бүрэлдэж байгаа Засгийн газартаа ажиллах санал тавьсан Ерөнхий сайдад баярлалаа
УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат шинээр томилогдож буй сайд нарт хандан үг хэлэв.
Тэрбээр “Шинээр бүрэлдэж байгаа Засгийн газарт орж ажиллан, нэг салбарыг удирдаад аваад яваач гэдэг санал тавьсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баярлалаа.
Нийгмийн тархи, зүрхтэй ажилладаг Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлыг дэмжиж, Засгийн газартаа нэмэр болохын тулд байнгын хорооны даргаараа үргэлжлүүлэн ажиллая гэдэг зарчим барьж, шийдвэр гаргасан гэдгээ хэлье” гэв.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Боловсрол, шинжлэх ухааны сайдад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
