Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:32 2021/01/29

УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэл дууслаа. Ийнхүү чуулганы хуралдаан түр завсарлаад 21:00 цагаас үргэлжлэх бөгөөд сайд нарыг тангараг өргүүлснээр энэ удаагийн Намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. 

17:59 2021/01/29

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Шинээр орж ирж байгаа найман сайд юун түрүүнд халаа сэлгээ хийгээд байв аа. Одоо тэгж байх цаг нь биш шүү. Халаа сэлгээнд анхаарлаа бага хандуулаарай. Очоод их мэдэгч болоод, өөр өөрсдийнхөөрөө буруу тийшээ далийгаад явчихав.

Нийгмийн хөгжил хүнийхээ хөгжлөөр тодорхойлогддог. Хүний хөгжлийг тодорхойлох гол салбар эрүүл мэнд, боловсрол хоёр. Эрүүл мэндийн салбарт залуу сайд орж ирж байна. Энэ салбар талцалтай байгаа. Салбараа эмнэлгийн даргын үүднээс битгий хараарай. Бүтнээр нь, томоор нь хараасай гэж хүсэж байна.

17:14 2021/01/29

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=1106613916464535

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд цар тахлыг даван туулахын төлөө хичээж ажиллана. Хамгийн түрүүнд вакцин оруулж ирэх тал дээр анхаарна. Засгийн газрын эхний 100 хоног дотор вакцин оруулж ирэх зорилт тавьсан. Вакцин ороод ирвэл амьдралын хэмнэлд өөрчлөлт орж, ААН-үүдийн зогсонги байдал өөрчлөгдөнө.

Цар тахлыг амжилттай даван туулах цогц хөтөлбөр гаргана. Энэ хөтөлбөрийгн хүрээнд гаднын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж, эрүүл мэндийн салбараа онцгой анхаарна. Гадаадад байгаа иргэдээ үе шаттай авчирна. Ийм агуулгын хүрээнд энэ хөтөлбөр гарна.

16:34 2021/01/29

Засгийн газрын гишүүдийг чуулганы хуралдаанд танилцуулж байгаатай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Юуны өмнө Засгийн газрын гишүүдэд томилогдож байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье. Гадаадад харилцаааны сайд Б.Батцэцэг танд хандаж нэг зүйл хэлье. Хөрш орнуудтайгаа хуурай газраар хиллэдэг манай улсын хувьд хилийн асуудал маргаангүй байх нь их чухал.

Хилийн асуудлаар гэрээг боловсронгуй болгож, шинэчилж, хүндэтгэн сахиулах нь чухал. Энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ ОХУ, Монгол Улсын  хилийг дахин шалгах асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд анхааралдаа аваасай гэж хэлмээр байна. Манай улсын ОХУ-тай байгуулсан хилийн дэглэмийн гэрээгээр ОХУ, Монголын хилийг шалгах хугацаа нь болсон. Энэ ажлыг болж өгвөл эхлүүлээсэй гэж хүсэж байна.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар таниас нэг зүйл асууя. Хэвтээ тэнхлэгийн замын зүүн үзүүрийн 124.5 километр зам хөрш оронтойгоо холбогдоогүй байгаа. Үүнийг өнгөрсөн хугацаанд та их дэмжиж ажилласан. Гэхдээ цаашдаа үүнийг ажил хэрэг болгомоор байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам тээврийн салбарт орсон онцлох ажлуудын дунд хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил орсон. Үүний нэг нь яах аргагүй хэвтээ тэнхлэгийн 124.5 километр зам байгаа. Бидний төлөвлөснөөр энэ ажил 2022-2024 оны хооронд хийгдэнэ. Нийт санхүүжилт улсын төсвөөр гэсэн төсөөлөл байна. 123 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

15:10 2021/01/29

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэн баталж, тангараг өргүүлнэ. 

Чуулганы хуралдаан эхэлмэгц Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх хуваарьтай байсан. Гэвч Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулах субъект хараахан бэлэн болоогүй учир энэ асуудлыг түр хойшлуулах болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 