Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганы хуралдаанаар сайд нарыг томилно

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Засгийн газрын гишүүдийг томилохтой холбоотой асудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдах шаардлага гарсан тул чуулганы хуралдаанаас түр хугацаагаар завсарлага аваад байсан билээ. 

Хуралдаанаар хэлэлцэж байсан асуудлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ.   

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/3jko9Jcgih/

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Мөн Музейн тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг эцэслэн баталлаа. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. 

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үргэлжлүүлэн 15:00 цагаас Засгийн газрын гишүүдийг томилно.