Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд коронавирусийн халдвар голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул нэгдүгээр сарын 16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Энэ хугацаанд 18-аас дээш насны бүх иргэнийг шинжилгээнд хамруулах юм.
Тус хороонд гарсан халдварын эх үүсвэр, үүсээд буй нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны яамны ээлжит мэдээллийн цагаар тодрууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд өвчлөл голомтлон гарсан. Холоос үргэлжилсэн хэлхээтэй өвчлөл. Баянзүрх нэгдсэн эмнэлэг, буяны ажилтай холбоотой, Тэнүүн-Огоо компанийн өвчилсөн ажилтны гэр бүл, хавьтлууд нь нь тус хороонд амьдардаг. Мөн Баянзүрх нэгдсэн эмнэлэгтэй холбоотой хоёр батлагдсан тохиолдолтой эх үүсвэр гарч, үргэлжилсэн хэлхээгээр өвчлөл бүртгэгдсэн.
Харин 9 дүгээр хороо нь 17 дугаар хороотой зэргэлдээ оршдог бөгөөд 17 дугаар хорооны батлагдсан тохиолдолтой найз нөхдийн холбоотой, хамт ажилладаг гэх мэтчилэн холбогдсон тохиолдол байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!