Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

З.Балдандугар: БГД-ийн 4 дүгээр хорооны 2,000 орчим иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Бусад нь хүлээгдэж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байранд хязгаарлалт тогтоож, оршин суугчдыг коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар өчигдөр Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээлсэн.

Явуулын 25 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байр тус бүрээр орж, иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулж дууссан тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар өнөөдөр мэдээллээ. Тэрбээр "Нийт 5,023 иргэнээс шинжилгээ авч дууслаа. Шинжилгээг орой хүртэл авсан тул зарим хариу гараагүй, хүлээгдэж байна. Эхний ээлжид 2,000 орчим иргэний шинжилгээ хариу сөрөг гарсан. 

Өнгөрсөн долоо хоногт тухайн бүсэд 16 тохиолдол батлагдсан тул хязгаарлалт тогтоож, тандалт илрүүлгийн шинжилгээг авсан" гэв. 

Видео:
https://fb.watch/30LumL6AFw/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.