Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хот бүхэлдээ том голомт учраас хаанаас ч халдвар гарах эрсдэлтэй"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хавьтлуудыг хэрхэн олж тогтоож байгаа талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-БЗД-ийн 17 дугаар хороонд халдварын нийт хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ. Өчигдөр тус дүүргийн онцгой комис болон ХӨСҮТ-өөс өгч байгаа мэдээллийн тоо зөрсөн. Энэ талаар тайлбар мэдээлэл өгнө үү?

-БЗД-ийн 17 дугаар хороонд гарсан халдварын тоо өнөөдрийн байдлаар 31 болсон байгаа.  Улаанбаатар хот коронавируст халдварын том голомт болсон.

Шинэ голомт гээд асуугаад байгааг ойлгохгүй байгаа юм. Улаанбаатар хот бүхэлдээ том голомт учраас хаанаас ч халдвар гарах эрсдэлтэй. БГД, БЗД-т авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг халдварыг тархаахгүй байх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа гэж ойлгоно. Тухайн цэгт нь хороонд нь хязгаарлалт тогтоож халдварыг тархаахгүй байх нь коронавируст халдварын үед онцгой ач холбогдолтой.

-Халдвартай иргэний ойрын болон дам хавьтлыг ямар хугацаанд олж тогтоож байгаа вэ, хавьтлуудын хэдэн хувийг олж тогтоож чадаж байна вэ?

-ДЭМБ-ын  удирдамжийн дагуу 24-48 цагийн дотор ойрын хавьтлуудыг олж тусгаарлах арга хэмжээг зохион байгуулдаг. Халдвар илэрсэн даруйд ойрын хавьтлыг маш яаралтай тусгаарлаж, шинжилгээ авдаг.  Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавтал болсон хүмүүсийн 95 хувьд коронавирусийн халдвар илэрч байна. Ойрын хавьтлыг зөв олж чадахгүй бол нийслэлийн хэмжээний халдвар тархах эрсдэлтэй. Тиймээс хавьтлыг тогтоох ажил дээр цагдаа, тагнуулын байгууллага, НЭМГ, дүүргүүдийн онцгой комисс маш сайн ажиллаж байгаа.

Өчигдөр бүртгэгдсэн халдваруудтай холбоотойгоор ойрын хавьтлын тоо 134-өөр нэмэгдсэн. Ингээд 1,135 болсноос 64 хүн хяналтаас гарч, одоогийн байдлаар 1,061 хүн бидний хяналтад байна. Мөн 2,567 хоёрдогч хавьтал байгаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.15/

https://fb.watch/30LumL6AFw/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.