Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Ачтан эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрлээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт/Улсын гуравдугаар төв эмнэлгийн хойно/ байрлах Ачтан эмнэлэгт коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Ачтан эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрлээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. Тус эмнэлэг нийт 134 ажилтантай. Арванхоёрдугаар тасгийн 28 хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажилласан байна. Арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн амбулаториор үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, хэвтэн эмчлүүлэгчдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байжээ. Тус эмнэлэг хамгийн сүүлд арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28 гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан юм байна.

Ингээд шинэ жилийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад зарим нь эерэг гарсан тул эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулжээ. Яг одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс есөн тохиолдолд хариу эерэг гараад байна" гэв.

ШУУД ҮЗЭХ /2021.01.05/

https://fb.watch/2PL7cY353m/
Ачтан эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш үйлчлүүлсэн иргэд өөрт ойр байрлах шинжилгээний цэгт очиж шинжилгээ өгнө үү. Ингэхдээ амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.