ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наминчимэд: Өөрөө шударга бус атлаа өрөөлөөс шударгыг нэхэх нь гэнэрхэл

ikon.mn
2020 оны 12 сарын 20
iKon.MN
 
 

Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй шударга ёсны талаар ярилцлаа. 

-Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ?

-Яг ийм үг сонсож байгаагүй юм байна. Утгыг нь нарийн сайн хэлж чадахгүй нь. Багцаалдвал зөв зөвийн дотор шударга зөв нь хамгийн эрхэм, зөөлөн зөөлөн дотор эв эеийг эрхэмлэх нь илүү зөв л гэж хэлээд байна уу даа гэж таамаглах төдий. Шууд ойлгоход амаргүй жаахан битүү хатуу үг үү дээ. 

-Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Шударга ёсыг хүн хамгийн түрүүнд өөрөөсөө л нэхэх ёстой юм билээ. Тэгэж чадахгүй бол, тийм эр зориг, тэвчээр, золиос гаргаж чадахгүй бол бусдаас нэхэж буй шударга ёсны нэхэмжлэл бүхэн өөрөө шударга бус явдал болдог. Өөрөөр хэлбэл өөрөө чин шударга байж чадаагүй атлаа өрөөлөөс шударга ёс нэхэх нь шударга бус л явдлыг эргээд төрүүлж байдаг. Харамсалтай нь олон хүн шударга ёсыг зөвхөн өөрийнхөө явцуу эрх ашигтайгаа холбож мэдэрдэгт л асуудал бэрхшээл ундарч байх юм. Шударга ёсны гуйланчлал гэх юм уу даа.

Өөрийнх нь эрх ашигт нийцэж байвал шударга, нийцэхгүй байвал шударга бус гэж үздэг. Найз нөхөд, хамаатан садан, гэр бүлд нь халтай байвал шударга бус, эвээлтэй байвал шударга. Бүр томрохоороо яг адилхан хоёр луйварчны өөрийн намынх шударга, өрөөлийн намынх нь мангас болж харагддаг. Энэ мэтийн явцуу эрх ашгаасаа, өөрийн би буюу alter ego-гоосоо давж харж байж л шударга ёсыг утгаар нь олж харна. Бас үнэхээр эрхэмлэн хамгаална, шударга оршиж чадна.  

Тэгэхээр шударга байх гэдэг амаргүй даваа байгаа биз. Ер нь шударга байхын тулд хамгийн түрүүнд үнэнийг олж харах чадвар чухал байна. Тэгээд эр зориг. Үнэнийг олж харах чадвар дутвал эр зориг нь нугалаа, туйлшрал, завхрал, солиорол, хэлмэгдүүлэлтийг бий болгоод байгаа харагддаг. Зарим тохиолдолд шударга ёс олон хальстай, олон өнгөтэй, бүр шударга бусаар ч илрэх нь бий. Түүнийг олж таних, ялгаж салгах тэр бүр амаргүй. Гэвч өр зүрхэнд нь шударга ёсны мэдрэмж буй хүн үнэн шударгад яаж ийгээд л, бүр зөнгөөрөө мэдэрч, татагдаж байдаг л юм. 

Хэрвээ шударга үнэнийг таньж харах хараа нь байгаад эр зориг дутвал үнэн өнчирч үлддэг л юм. Тиймээс үнэн, эр зориг хоёр ихэр байж, нэг зоосны хоёр тал байж л шударгаар орших боломжтой. Амьдралд тийм хүчирхэг хүмүүс цөөн ч гэсэн мэр сэр байдаг. Элдэв сайхан юм ярьдаг эрдэмтэд, сэхээтнүүдийн дунд биш эгэл энгийн бор амьдрал лотор тийм хүмүүс илүү тааралддаг юм шүү. Яагаад гэвэл тэд кабинетийн мэдлэгээр бус, амьдралын нүүр тулсан халуун, гашуун туршлагаар олж авсан мэдлэгтэй байдаг юм. Шударга бустай амьдралд шууд нүүр тулахад ном шагайж суусантай харьцуулах аргагүй илүү хатаагддаг.  

Үнэхээрийн шударгаар оршиж, амьдарч чадсан хүн цаанаа л нэг өөр, сэтгэл татам, эрхэмсэг байж чаддаг. Бас нэн хүчирхэг байдал тэр хүмүүсээс мэрдэгддэг. Нэг бус тийм хүнийг би мэдэх юм. Гэхдээ ховор л доо. Мэдээж хэрэг, тэр хүнийг эрх мэдэл, эд хөрөнгийн сэдлээр хараагүй тохиолдолд шүү дээ. Харамсалтай нь одоо цагт зөвхөн нэг ийм эрх мэдэл, эд хөрөнгөөр хүнийг үнэлдэг нь нийтлэг болчихсон учир тийм эрхэм хүнээ тэр бүр олж харж чадахаа больчихсон.

Дашрамд хэлэхэд, ерөөсөө шударга ёсны мэдрэмж нь хөгжөөгүй, бүр угаасаа ичих булчирхай ч байхгүй хүмүүс амьдралд бас таардаг юм. Хэрэгтэй хэрэггүй юмнаас ичих нэг хэрэг. Мөн ерөөс ичиж, эрээлхэхгүй байх ч нэг хэрэг. Гэвч шударга бус үйлдлээсээ ичих, эмээх мэдрэмж гэдэг бол шударга ёс, ёс зүйн тун чухал мэдрэмж юм шүү дээ.

Мөн шударгын дүрд амжилттай тоглодог хүмүүс ч байна. Араасаа үй олныг хуйлруулаад л, чухам ялсан баатрын дүртэй. Зарим нь бүр дүрдээ итгэчихсэн тууж явах ч бий. Гэвч яг бодит байдал дээр бол маш өчүүхэн явцуу ашиг сонирхолын боол болсон нэн ядарсан, хөөрхийлөлтэй нэгэн л сууж байдаг. Тийм хүмүүс харин цөөнгүй байдаг шүү. Өөр бас бус юм бий. Учир нь энэ сэдэв амьдралын бүх хүрээг хамардаг маш том сэдэв учир нэг амьсгаагаар гүйцэд хариулт өгөх боломжгүй.

-Та шударга хүн мөн үү?

-Ер нь иймэрхүү асуулт нь хүнийг ёс зүйн тулгалтад оруулж ч мэдэх, хүний язгуур оршихуйг хөндсөн, тийм ч зохимжтой асуулт биш юм. Та хулгайч уу, авилгалч уу, эсвэл гэж буйтай агаар нэг сонсогдож байна. Гэвч би хариульяа. 

2000 оны үед би үндсэн ажлынхаа хажуугаар хоёр ч хувийн сургуульд цагаар хичээл ордог байв. Нэг оюутан ажил дээр нэг шил архитай ирдэг юм. Ярьж суугаад онгироод хүртэж л орхисон. Жаахан балгадаг ч байлаа. Хоёр хоногийн дараа шалгалт болтол нөгөө оюутан маань бүр таг шүү, юу ч мэддэггүй. Надруу мэлрээд, нүдээ ирмээд суугаад байдаг, бүр нэг шулуудчихсан. Одоо архийг нь уучихсан юм чинь, нүүр халуун яаж чадалгүй сайн тавиад гаргасан юмдаг. Сүүлд нь санаанд орохоор л уур хүрдэг юм, золигийг бүр нэг тэр мэлрээд байгаа нүдийг нь тас ширтэж байгаад заналтайгаар унагаачихдаг байж гээд. Тэр намайг шил архиар үнэлчихсэн, би үнэлүүлчихсэн. Нэг ч их сүрхий ноцтой жишээ биш л дээ, гэхдээ энэ мэт жижиг сажиг зүйлс бол бишгүй л бий. Бас ноцтой ч зүйлс бий. 

Тэгэхээр би яг 100 хувь шударга хүн гэж өөрийгөө хэлж чадахгүй. Наад зах нь л би өөрийгөө шударга хүн гэхийг хэрвээ тэр оюутан маань сонсвол учиргүй шоолох нь гарцаагүй. Уурлаж ч магадгүй. Ер нь цаг ямагт шударга байж чадсан уу гэж би өөрөөсөө асуухаар, туулж өнгөрүүлсэн бүхнээ нэгд нэгдгүй нэгжиж эргэцүүлэхээр, чадаагүй л гэсэн хариулт гардаг юм. Цаг ямагт шударга шулуун байна гэдэг амаргүй. Алдаж эндэх, буруу зөрүү ойлгож, төөрч будилах, бас ичиж, айх ч үе байна. Тэр ичиж айх л хэцүү. Дээрх шил архитай холбоотой жишээ бол нэг их ичээд айгаад байхаар жишээ биш шүү дээ. Хүн  бүрэн дүүрэн шударга байж чадсан эсэх чухал биш, харин алдаж, эндсэн гашуун туршлагатай, тэгээд түүндээ гэмших сэтгэлтэй байх нь илүү чухал гэсэн бодол төрдөг. Тийм хүмүүс бусдыг илүү ойлгож, уян хатан байж чаддаг нь амьдралд анзаарагддаг юм. Достоевский хэлсэн шүү дээ, “Гэмшиж буй бол гэмтэн биш” гэж.

Гэхдээ харин нэг л зүйлийг би маш итгэлтэй хэлж чадна. Би ямар ч үед гол нуруу алдаагүй шүү. Надад ойр байсан хүмүүс үүнийг батлах байх гэж бодож байна. Алдаж эндэж явсан ч шударга ёсыг үгүйсгэж, өөрийгөө өмөөрч, бусдыг хохироосондоо бахархаж, шударга ёсноос бултаж, нуугдах гэж оролдож байсангүй, харин шударгыг эрхэмлэх гэж хичээж, зарим тохиолдолд бүхнээ шавхаж, золиос ч гаргаж явсан. 
Ер нь шударга бусын золиосонд өртөөд, амь амьдралаараа хохироод ирэхээр хүн нэг бол шударга ёсны үнэ цэнийг бүр голоороо мэдэрч, шударга бустай тэмцэх хүч, зоригтой, няцаагдашгүй гал эрмэлзэлтэй болдог. Эсвэл зүгээр л бууж өгөөд хонин сүрэгтэй нийлдэг. Харин нэн цөөнх нь ертөнцийн мөн чанарыг таньж, ухаардаг байх. Тийм хүмүүсийг хууччуул “Ертөнцийг гэтэлсэн хүн” гэдэг дээ. Наахнуур нь бол “Учир мэдэх хүн” ч гэдэг.  

-Танд тохиолдсон шударга ба шударга бус явдлаас ярьж өгнө үү.

-Миний туулсан амьдралын ихэнх цаг хугацаа 1990 оноос хойшхид хамаарна. Энэ он жилүүдэд монголын нийгэмд шударга нь цөөвтөр, шударга бус нь харьцангуй давуу байгаа юу даа гэж бодогддог. Бодогдох ч юу байхав, өнөөдрийн бидний байгаа байдал, хөгжил дэвшил, олон түмний аж амьдрал, бухимдал бүхэн баталгаа нь болно. Тэгэхээр миний ой санамжинд буй гэрэл гэгээт дурсамж гэвэл ихэнх нь хүүхэд насны минь гэрэл гэгээт цаг мөчтэй холбогдож байна. Харин сүүлийн 30 жилд бол шударга бус явдал дундуур л голдуу гатчиж, туучиж иржээ. Тэгэхээр шударга бус явдлын тухай санамж нь хавьгүй илүү жин дарж байна. Ер сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо гэдэг шүү дээ. 

1990 оноос нийгэм хямарч, хувиа бодсон бэртэгчин үзэл газар авч, шударга ёс мартагдаж, түүнийг дагаад хүн ёс, ерөөс хүн үгүй болж байв. Хүн үгүй болно гэдэг нь шууд утгаараа шүү. Нүдэн дээр л хүмүүс ёсзүйн хувьд сүйрцгээж, цөхөрцгөөж, туйлдан тамирдаж байлаа. Хүмүүс нүдэн дээр л хүн ёсоо хүчээр хүлж тавьчихаад, нулимсаа дотогшоо залгиж байгаад нэг нэгнээ залилж, мэхэлж, луйвардаж сурч эхэлсэн. Тийм зүйлийг харах амаргүй байсан. Тийм цаг үед амьдралд дөнгөж хөл тавьж байсан миний хувьд ёс суртхууныхаа тулгуурыг, оюун санааны ертөнцийг эрж хайсан хүнд хэцүү эрлийн л он жилүүд болж хувирсан. Өөрөөр хэлбэл энэ зурвас он жилүүд бол хүний дотоод сэтгэл, ёс зүйг хүчирхийлэн хэлмэгдүүлсэн он жилүүд байв. Хүнийг тийм шударга бус сонголт хийхээс өөр ямар ч гарцгүй нөхцөлд байдалд тулган хүчирхийлсэн. Эсвэл чи өөрөө хохирч, траншейнд оч л гэсэн. Шударгаар зүтгэсэн хүн цөөхөн, тэд ихэнхдээ хохироод үлдсэн байдаг. Бусад улс орны жишээг харахад нийгэм дэх хувийн анхны капитал иймэрхүү замаар л хуримтлагдаж байж. Нөгөө талаас ингэж унаж байж л шударга ёс, ёсзүйнхээ үнэ цэнийг илүү тод, гүн гүнзгий мэдэрч, мэдэх, эрж хайх тэмүүлэл тодорхой үеийнхэнд төлөвшдөг бололтой юм. Тэгэж байж нэг сэргэнэ, сэргэхгүй бол сүйрдэг л зүй тогтол байна. 

Хэрвээ миний ном, зохиолыг сайтар анзаарвал шударга ёсны нэхэл, ёс суртхуунч, моралист шинж нэлээд тод анзаарагдана. Яах аргагүй миний үзсэн, туулсантай холбоотой. Би шаналал, эмзэглэлээр дүүрсэн оюун эрлийнхээ тэмдэглэлийг л ихэвчлэн зохиол болгон бичиж сууна. Тэгэхээр миний амьдралд тохиолдсон шударга ба шударга бус явдлыг миний нийтлэл, зохиолуудаас, ялангуяа сүүлд гаргасан “Өчүүхэн дорой, өгөөмөр уудам ертөнцөд” гэсэн өгүүллэгийн түүврээс нэлээд тод харах боломжтой. 

Нийгэм маань одоо л нэг юу болоод буйг анзаарч, сэхэж сэхээрч магадгүй байна. Шинэ үеийнхэн гарч ирж байна. Хонгилийн үзүүрт гэрэл гэгээ харагдаад ирсэн, гэхдээ түүнийг унтраачихгүй, улам бадраах шаардлага бол бий. Ая зөнгөөрөө урсдаг юм гэж үгүй. Зам ямагт хоёр салаа байдаг. Ирээдүй ямагт сонголт байдаг. 

Ер нь хүний нийгмийг тогтоож, засаглаж байдаг ил ба далд хоёр хууль байна. Ил хууль нь Үндсэн хуулиас эхлээд өнөө бидний мөрдөж дагах ёстой гэдэг энэ олон зуун хууль дүрэм, журмууд юм. Далд хууль гэдэг нь шударга ёсны дотоод мөн чанар болох ёс зүйн хууль, зан заншил, өв соёлын хууль юм. Хэрвээ далд хууль нь нурчихвал мянган ил хууль гаргаад ч нэмэргүй, нийгэм цаанаа л нэг амьгүй үхээнц болчихдог л юм байна. Тэр баталсан хууль нь хэрэгждэггүй юм байна. Ямар ч сайхан хууль баталж гаргасан ёс зүй нь унасан нийгэмд тэр сайхан хуулийг яаж ийгээд л цоолж, гуйвуулж, явцууруулан ашиглах нүх сүв гаргаж чаддаг юм байна. Тийм жишээг бид өдөр бүр харж, одоо бүр чих алт болж гүйцээд, догширч, доль цохиж, барагтай юманд гайхахааргүй болцгоож байна. 

Тэгэхээр энэхүү ил болоод далд хоёр хуулийн далд хууль нь суурь мөн чанартай байх нь. Бид шууд ашигт, нүдэнд харагдах ил юманд л итгэдэг хэт материалист, бүр бүдүүлэг болхи материалист болсон учраас нийгмээ тогтоож, засаглаж, улмаар урагшлуулан хөгжүүлж байдаг далд хуулийнхаа мөн чанарыг олж харах чадваргүй болчихсон. 

Ёсзүйн хууль нь шударга ёсны хуультай амин холбоотой. Өөрөөр хэлбэл ёс зүй үгүй бол шударга ёс үгүй л гэсэн үг юм. Түүнийг зөвхөн ил байдаг хуулиар тогтоох, нөхөх, оруулах боломжгүй гэсэн үг юм. 

Эцэст нь хэлэхэд ёсзүй, шударга ёсны төлөөх тэмцэл нь зөвхөн амьдралын зүй зохирол төдийгүй цаашлаад орчлон ертөнцийн аугаа их оршихуйн суурь мөн чанарын төлөөх тэмцэл юм л юм байна. Зөвхөн хүний нийгэс оршихуйн ч төдийгүй, ертөнц оршихуйн түгээмэл хууль аж. Үүнийг язгуураар нь танин мэдэж байж, түүнээ боловсрол болгож байж л бид энэ гацаанаас гарна гэсэн итгэл сүүлийн үед төрдөг болчихоод байгаа. 

-Цаг гарган хариулт өгсөн танд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.78.172] 2020/12/21
Shulsee uschuulsen commentchidiin barij avch muuldag hun bish shuu...
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.201] 2020/12/21
ҮНЭН ГЭЖ ЮҮ ВЭ. ШУДРАГА ЁСТОЙ ЯМАР ХАМААРАЛТАЙ ВЭ...ЭС ОГТ ХАМААГҮЙ ОГТ ӨӨР ХОЁР ЗҮЙЛ ЮМ УУ.
0 | 0 Хариулах
Зочин [107.77.161.60] 2020/12/21
АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр Индианагийн Их сургуульд сурч сурчихаад....юу ч ойлгоогүй,түй ч юм сураагүй буцсан хөдөөний хөөсөн мантуу
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.30] 2020/12/20
зөв зөв гэж бдаг бол буруу зөв гэж бас байж таарах нь ээ асууж бгаа хариулж бгаа 2 таарсан юмнууд
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.32] 2020/12/20
бас л огшуулна шүү дээ.
0 | 0 Хариулах
z [64.119.20.60] 2020/12/20
poshel von zaebaly
0 | 0 Хариулах
Зочин [103.10.21.22] 2020/12/20
Монголчуудын ихэнх нь маш шунаг, өлөн зантай. Түүнээсээ болоод шударга байх нь маш хэцүү. Сонгуулиар жаахан мөнгө тараагаад өгчихнө. Ханцуй дотроо нууж авчихаад авилгачин сонгочихно. Энэ чинь л хөгжиж дэвшдэггүйн гол шатгаан шүү дээ. Наминчимэд үнэн л юм хэлж.
9 | 1 Хариулах
зөв зөвд шударга зөв? [192.82.70.12] 2020/12/20
Цэцэрхмээр байгаа юм бол уриалж буй хэлц үгээ нэг ойлгомжтой болгочихооч
4 | 0 Хариулах
гэнэрхэл [103.26.194.124] 2020/12/20
Гэнэрхэл - гэнэн явдал. Чамирхал, тэнэглэл гэдэг шиг.
0 | 1 Хариулах
Зочин [107.77.161.60] 2020/12/21
Тийм үг байгаагүй....одоо л зохичхоогүй бол
0 | 0 Хариулах
zochin [139.5.219.56] 2020/12/20
oilgomjtoi tailbarlasan baina, uuniig uhaarch oilgoogui bol uuriiguu oivotgon baina, uurt ashigtai l bol shudarga gej dugnedeg negen baina gedgee l oilgoj avah heregtei, tand bayarlalaa, uram zorig uhaaral, hair, gerel gegee medruulsen uran buteel ih gargaarai, amjilt
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.103] 2020/12/20
kk.chi ih shudatga u
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.44] 2020/12/20
Еөк гуайн зөвлөх билүү.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.176.91] 2020/12/20
Medehgvidee odoonii zaluus hun hairlah hundleh gedeg zuil baidag gedgiig tvi mai ch medehgvi yum shig boljee.Yaduu hun harwal vrgedeg,uwdsun hvn harwal uurladag,ulssun hvn harwal doromjildog,saihan hvn harwal ataarhdag,saruul uhaantang geshgeldeg,etseg,ehee hog howsh shig vzdeg doromjildog uuu bvvr aldag, uuruusuu deegvvr garsaniig yu ch hamaagvi hereglej baigaag holduuldag,bvhniig joosnii nvheer harsan hargis niigem bolj baigaa ni nvden deer tov tod bii boljee. Ene niigemd iim l hvmuus zonhilj aji turj amidran suuj baina.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.86] 2020/12/20
хачин хачин юм яриад дайны хажуугаар дажин гэгчээр гарч ирээд байх нь шударга бус. гэнэрхэл биш гэнэн тэнэг хэрэг. энэ нөхрийг сонгосон бол монгол хэлийг баллаж өгнө шүү.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.179] 2020/12/20
Яг үнэн зохиолч нэртэй энэ балай өвгөн больж үз ядчихсан юмаа гэнэрхэл ч гэх шиг нэг их содон үг хэллэгтэй бэлэн цэцэн хүн болоа гээд . Болрвсрол хичээл сургалтын талаар а ч байхгүй хэрнээ бас их багш нар боловсролын систем шүүмжилсэн хүн байдгий үеэ өнгөрөөсөн балай өвгөн
2 | 1 Хариулах
zochin [66.181.181.198] 2020/12/20
 өдий насанд хөдөө хот,нам дамжиж сонгуульдах нь шударга зөв.
1 | 0 Хариулах
Зочин [51.83.131.42] 2020/12/20
гэнэрхэл гэнэ үү анх удаа ийм үг сонсож байна юу гэж ч байгаа юм. учир шалтгааныг хэлж өгөхгүй бол мянган ингэж яриад хэн ойлгохов доо. шударга бус байгааг бүгд мэдэж байгаа яагаад ийм байдал үүсээд байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.26.194.124] 2020/12/20
гэнэн тэнэг явдал л гэсэн үг шүү дээ. чамирхал, тэнэглэл гэж ярьдаг.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.76.199] 2020/12/22
Өрсөлдөх яум бол бүр гэнэрхэл болно
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.187] 2020/12/20
Shudraga, zov, buruu gedgee tailbarlaach... ter ni huuli uu? Tegvel sov buruu-g 76 togtoodog gesen ug uu?
2 | 0 Хариулах