ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Чалко”-ийн гашуун туршлагыг Оюутолгойд давтах уу?

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Чалко”-той хийсэн гэрээний уршгаар Монгол Улс дэлхийн зах зээлийн ханшаас хэт хямд үнээр нүүрсээ хэдэн жил зөөсөн гашуун туршлага бий.

Тэгвэл яг ийм хувилбар Оюутолгойд үүсэж болзошгүй нөхцөл байдал яригдаж байгааг FT тэргүүтэй гаднын хэвлэлүүд хөндөх болов.

Тодруулбал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг gold stream хэмээх санхүүгийн хэрэгсэл ашиглан босгох хувилбар яригдаж байгаа аж. Хэрэв энэ хувилбараар санхүүжилт босгох шийдвэр гарвал Өмнийн говиос олборлосон алтаа дэлхийн зах зээлийн ханшийн өсөлтөөс үл хамааран өнөөгийн ханшаараа хэдэн жил ч зөөж мэдэх нөхцөл үүсэх нь, яг Тавантолгой “Чалко”-ийн гэрээний дагуу аргагүйн эрхэнд зөөсөн шиг. 

Яг одоо “Оюу толгой” төслийн томоохон хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулчид буюу Рио Тинто, Туркойз Хилл Ресурсийн хооронд маргаан үүсээд байгаа бөгөөд энэ асуудлыг арбитраар шийдвэрлэтэл гурван сар орчмын хугацаа орно хэмээн үзэж байна. Гэтэл хоёр том компанийн маргаанаас гадна жижиг хувьцаа эзэмшигчид нь Рио Тинтогийн эсрэг зарга үүсгэхээ мэдэгдсээр байна. Энэ бүхэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилттэй холбоотой. 

Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжийг хангасан Дубайн гэрээгээр газар доорх баялгийг олборлох уг төслийг 5.3 тэрбум ам.доллароор босгох байсан ч одоогоор 4.2 тэрбумыг зарцуулжээ. Түүнээс гадна далд уурхайн чулуулгийн бүтцэд өөрчлөлт гарсантай холбоотойгоор хүдрийн биетийг олборлох аргачлалаа бүхэлд нь эргэж харах шаардлагатай болсныг Рио Тинто 2019 оны долдугаар сарын 16-нд анх мэдээлсэн. Ингэснээр далд уурхайн олборлолт эхлэх хугацаа 2022 оны тавдугаар сар биш, 2023 оны зургаадугаар сар, төслийн зардал 6.6-7.1 тэрбум ам.доллар болж нэмэгдэхээр байгааг зарласан ч одоогоор эцсийн тооцооллыг хараахан танилцуулаагүй байна. 

Энэхүү санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх буюу өрийн хугацааг сунгах, одоо байгаа нөхцөлөөр олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас 500 сая ам.долларын зээл нэмж авах, бусад шаардлагатай хөрөнгийг TRQ хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэх тухай Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс тохиролцож, өнгөрсөн есдүгээр сард санамж бичиг байгуулснаа албан ёсоор мэдээлсэн. Ингэснээр Монгол Улсын улс төрийн эрсдэлийн нөхцөл байдлыг бууруулах замаар шаардагдах санхүүжилтийн дүнг 1.4 тэрбум ам.доллароор багасгана хэмээн үзсэн гэж байв. Гэвч энэ нь эргээд хоёр хөрөнгө оруулагчийг арбитраар ойлголцоход хүргээд байгаа нь энэ юм. 

Ямар ч байсан "Оюу толгой" төсөлд шаардагдах нэмэлт санхүүжилт 3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг TRQ санхүүгийн тайландаа дурджээ. Үүнээс 1.4 тэрбум ам.долларыг Дубайн гэрээний хүрээнд хийгдэх ёстой санхүүжилтээр шийдэх бол 500 сая ам.долларыг ТRQ хувьцаагаа дахин гаргах замаар бүрдүүлэхээр хөрөнгө босгох төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа аж. Харин үлдсэн 1.1 тэрбум ам.долларыг хөрөнгийн зах зээлээс босгох болон дээр дурдсанчлан санхүүжилт аваад тодорхой хугацаанд алтаа өнөөгийн ханшаар нийлүүлэх хувилбар яригдаж байгаа юм байна. 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс мөн Оюутолгойн далд уурхайн зардлын хэтрэлтийг тодруулах шаардлагатай хэмээн үзэж, "Оюутолгой" компанийн ТУЗ-өөс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах зорилготой тусгай хороо байгуулах шийдвэрийг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргаад байгаа

Далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлох нь Монгол Улсын хувьд ашиггүй. Тэр тусмаа алтаа нэг үнээр гаргах нь бүр ч ашиггүй байж мэдэх юм.

2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 28 орчим тонн алт экспортолж, 1.62 тэрбум ам.долларын орлого олсныг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь алтны биет болон орлогын дүнгээр түүхэн дээд амжилтад тооцогдож буй. 

График. Монгол Улсын алтны экспорт (тонн)

Хэрэв Оюутолгойн далд уурхай албан ёсоор эхэлснээр зэсийн агууламж өндөртэй хүдэр экспортолж эхлэх бөгөөд Монгол Улс дэлхийн топ зэс үйлдвэрлэгчдийн нэг болж, Оюутолгой Монгол Улсын ДНБ-ий 30 хувийг дангаараа бүрдүүлэх өндөр хүлээлт бий. Анх төлөвлөж байсанчлан далд уурхай 2020 оноос ажиллаж эхлэх байсан ч ийхүү 2023 он хүртэл хойшлох нөхцөл байдал үүсээд байна.

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.234] 2020/12/16
одоо болно зайлаарай 14 ямарч ашиг аваагүй
0 | 0 Хариулах
Зочин [107.77.161.32] 2020/12/11
Газрын дор 2000 метрийн гүнд хааш хаашаагаа 20-30 км магадгүй түүнээс ч их хүдрийн нөөцийг нь,газар дорх уул геологийн нөхцлийг нь,уурхайг барьж байгуулахад гарах зардлыг нь хэн гуай нт яг таг тогтоож чадах юм... Зүгээрл сонирхуулхад Англи-Францыг холбодог Евротуннел анх төсөвлөгдсөн өртгөөсөө хамаагүй өндөр үнээр баридсан,мөн анх төлөвлөж байсан хугацаанаасаа маш их хоцорч ашиглалтахп орсон.Ашиглалтанд орсон хойноо бас нэг хэсэг янз бүрийн асуудал дагуулж байсан...Альпийн ууланд Готтардын хонгил ч ялгаагүй хугацаанаасаа маш их хоцорсон,зардал мөнгө нь ч талийсан....
3 | 2 Хариулах
Зочин [202.55.180.58] 2020/12/11
ОТ-г хаагаад хойч үедээ үлдээе!!!
1 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/12/11
Тэгээд дефолтоо зарлаад, газар нутгаасаа тасалж өгч болох юм.
3 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2020/12/15
эргүү ац
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.238] 2020/12/11
Orosuud estoi mai l bn
2 | 3 Хариулах
Зочин [218.212.77.121] 2020/12/11
ОТ-н зардал өсч, хугацаа хойшидсон шалтгаан нь Монголын улс төрчдөд өгсөн авилга, шахааны тендерээс үүдэлтэй. Үүн дээр ОТ гүйцэтгэх удирдлага тоглолт хийж өөрсдийн тансаглал үлэмж нэмэгдсэн нь нэрмээс болсон.
4 | 4 Хариулах
Зочин [218.212.77.121] 2020/12/11
ОТ “тооцоолоогүй зардал маш их өсчихлөө” гэсэн шантааж дарамтыг хаахын тулд Дубайн гэрээ байгуулагдсан.
5 | 1 Хариулах
Зочин [218.212.77.121] 2020/12/11
Монголын төр нь хувьцаа эзэмшигчийнхээ хувьд эрх ашгаа хаигаалж гомдол гаргах ёстой. Гэрээг сайжруулах ёстой. Тогтмол нэг үнээр бүтээгдхүүн худалдах, худалдан авах нь хоёр талдаа аль алинд эрсдэлтэй. Үнэ савлахад нэг хожоод, нөгөө нь хохирно. Тэгэхлээр ийм хэлцэл хийхдэхгүй байх
3 | 1 Хариулах
MGL zaluu [199.197.5.1, 165.225.112.195] 2020/12/11
Iimrhvv neg vneer alt exportlono gesen zvil herhew ch baij bolohgvi. Manaihan neg bvdersen chuluun deeree aria ch dahij bvdrehgvi bailgvi de. Odoo l turiin temegvvd min zuw shiidwer gargaarai daa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.102.226] 2020/12/11
Сангийн сайд Хүрэлбаатарын ахласан Засгийн газрын ажлын хэсэг бүтэн жил боллоо. ОТ-той юу тохиролцсон болоод таг чиг байгаад байгааг нь мэдэх хүн байна уу
1 | 3 Хариулах
Зочин [103.57.95.76] 2020/12/11
Путин тусгаар Монгол улсыг тагна тува болгох гэж ОТ-г хөөх бүх аргыг хэрэглэж байна даа
8 | 5 Хариулах
tenegtee. [64.119.23.110] 2020/12/11
ergvv malaa ogt oor bainaa baidal chin hudalaa zardalaa hii osgoj hamtarch mongoloo ornd oruulij ashig baga ogoh arga bna..
1 | 3 Хариулах
Зочин [139.5.218.93] 2020/12/11
Вакцин хир зэрэг үр дүн өгөхөөс хамаарч ирэх жилүүдэд алтны үнэ савлана.
3 | 0 Хариулах
Zochin [202.126.90.130] 2020/12/11
Chalko petrovis kompanih
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2020/12/11
Алтны үнэ түүхэнд хамгийн өндөр ханш дээр байгаа учраас харин ч ашигтай байх магадлалтай юм. Ямар ч мундаг санхүүгийн шинжээч байсан 10-20 жилийн дараа алтны ханш ямар байхыг таамаглаж чадахгүй байх
3 | 0 Хариулах
Зочин [107.77.161.32] 2020/12/11
10-20 жил байтугай 10 цагийн дараа яаж өөрчлөгдөхийг хэн ч хэлж чадахгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.172] 2020/12/11
алтны ханшийн хандлагаа сайн харах хэрэгтэй. Эсвэл алтан дээрээ хедж хийж болохгүй байгаан байхдаа
1 | 0 Хариулах
Zochin [202.126.90.130] 2020/12/11
7 terbumiin bairtai boloo biz dee shunaltaad ganzaaraa idsen gahai targalahgui
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.237] 2020/12/11
oyu-tolgoig orosuud zugeer bailgahgui udur shunugui end baidag ugaadasnii gulugnuudeeree hemluuleed baidag tuuhende anh udaa mongol hun uursdiin bayalagtaa ezen bolj ene gereeg zursan orosuud nambariin enhbayariig shahaj oyu-tolgoig avah gej ih uzsen tegenguut bayar elbegdorj sergelentej ene gereeg kanaduudtai hiisen tiim ch sain geree bish gehdee bas muu geree ch bish tegehde el ene bol tusgaar mongol uls anh udaa bie daaj hiisen tom geree yum shu de tegeegui bol unuudur kyrgyzstan shig orosiin neg bureldehuun uls baih bailaa baahan kavkaz hamgaalaltiin albaniihan mongolchuudiig hemh zodood orosuudaas mungu ch nehej chadahgui hamag baidagaa orost uguud gulug bolood suuh bailaa Elbegdorj,Bayar,Bayartsogt nar bol jinhene eh oronchid tednii hiisen gereenii achaar mongolchuud neg hesegtee huuhdiin mungu shineer ger bul bolsnii mungu oyutnii 70 mungu eh ornii hishig 20,000 gej ih mungu avsan biz de teneguud n arhi uuchihsan bolohoos sain bodooroi.
11 | 2 Хариулах
Зочин [66.181.183.133] 2020/12/12
Чи Монголчуудын маань мартамхайг далимдуулаад, бас их мэдээлэл мэдлэг муу гэж үзээд их доромжлох юм даа. Хаа хамаагүй Оросуудыг оролцуулж ирээд л бурах юм даа чи. Оюу-Толгойн хувьд анхнаасаа л дэлхийд ховор том орд дээр дэлхийд өмнө хийгдэж байгаагүй том худал хулгай, луйварын гэрээг Элбэгээ, Баяр 14 энэ тэр гээд оролцоод л хийсэн шүү дээ. Маш энгийнээр олон хүн тайлбарласан шүү дээ мал минь. Хашаан дотор чинь булсан байсан өвөг дээдсээс уламжилж ирсэн үнэт эдлэлийг бид биш нөхдүүд шиншилж олоод ухаж авья аа гэж чамд хэлэхэд нь 1. Булаастай байгаа өөрийн өвөг дээдсийн үнэт эдлэлийн 34 хувийг худалдаж авна аа гээд тохирсон. Уул нь бидний л юм. 2. Бид ухаад аваад өгье гэсэн нөхдүүдийн ухаж авах зардал мөнгийг хуваалцана. Нийт ухаж гаргах зардал мөнгөө нөгөө нөхдүүд эхлэж авна аа гээд тохирсон. Гэтэл ухаж гаргах зардалаа луйвараар өсгөх замаар, ухна аа гээд өөр хүн амьтанаас зээлсэн мөнгөний хүүг нь төлөх гэсээр байтал нөхдүүд бидний өвөг дээдсийн үлдээсэн булаастай үнэт эдлэлийг зөөгө
3 | 2 Хариулах
Зочин [66.181.183.133] 2020/12/12
Зөөгөөд дуусгах дөхөж байгаа. Одоо нөгөө нөхдүүд өшөө гүнд дахиад зөндөө юм байгаа дахиад ухах мөнгө хэрэгтэй гээд л биднийгээ малалаад л ухах мөнгө, түүний хүү гээд бид өрөнд ороод, нөхдүүд авж идээд л... Ийм л юи болж байгаа шүү дээ.
3 | 2 Хариулах
Зочин [122.201.22.252] 2020/12/11
2 талтай юм. Алтны үнэ ч уг нь аймар байгаадаа бараг босгуулчуул яадийн яг энэ 2000 ам доллар үнэ нь шүргэж байх үед
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.133] 2020/12/11
unshij baigaa humuus 99% n oilgohgui gedgiig battai helchie.
8 | 2 Хариулах
Зочин [202.126.88.133] 2020/12/11
tegsen hernee door odoo medemhiirch ognoo.
3 | 2 Хариулах
Зочин [107.77.161.32] 2020/12/11
Та өөрөө юу ч ойлгоогүй тууж явна шд
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.133] 2020/12/11
bi ooriigoo oilgoson gej ogt heleegui baigaa biz? ta bur minii bichseniig ch oilgohgui baigaa yumuu da?
0 | 0 Хариулах
Зочин [107.77.161.32] 2020/12/11
Ха ха нэг их өөрөө ойлгочихсон юм шиг бусдыг бүү шүүмжил!
0 | 0 Хариулах
Зочин [107.77.161.32] 2020/12/11
Хувь эзэмшинэ гэж үмбүүрдэг л буруу байсан шүү дээ...зүгээр л роялтигаа хангалттай өндөр тогтоогоод,бусад янз бүрийн татвар хураамжуудаа тултал нь авахад л болоод явчих байсан юм доо.Газар дор байгаа юмыг хэн гуай ч яг таг тогтоож чадахгүй шд....цаашдаа ч янз бүрийн юм их гарна....
10 | 1 Хариулах
Zochin [202.126.90.130] 2020/12/11
Ulsiin baylagaas huvi asvaad suuj bdag ger ni hagartalaa tansag ail bn lee
0 | 1 Хариулах
Зочин [202.179.25.232] 2020/12/11
Geree hiisen humuus oorchloj chadahgui bgaa humuus bugd avila awsan batlagdaad bhad hurelsuhee ogtsruulaad asuudalaa shiideh bolomj bna sh dee
1 | 2 Хариулах
Зочин [107.77.161.32] 2020/12/11
Ямар ч гэрээг өөрчилж болно,энэ тухай гэрээн дээр заавал заагдсан байдаг хуультай...манайхан л худлаа хаазлаад байгааг бодвол ёндоогоо нэхэж байгаа царай нь биз дээ....
0 | 1 Хариулах
Зочин [107.77.161.32] 2020/12/11
Эсвэл ОТ төслийг бүрмөсөн дампууруулж зогсоогоод барууныхныг үтэр өшиглөн хөөж явуулаад оронд нь Хятадуудыг урьж оруулж ирэх мастер төлөвлөгөө явж байгаа байх....
2 | 2 Хариулах
ж [117.111.21.11] 2020/12/11
татвараа тултал аваад шийдчих асуудлыг манай шуналтай улс төрчид гадныхантай нийлээд самарч бнада
5 | 1 Хариулах
Зочин [49.0.212.45] 2020/12/11
мал
1 | 1 Хариулах
зочин [202.9.46.63] 2020/12/11
ЯГ ТИЙМ ЮМ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ. ЦАГ ХУГАЦАА АЯНДАА ХАРУУЛНА. Рио Тинто БОЛ ДЭЭРЭМЧИН...
2 | 4 Хариулах
Zochin [202.9.46.0] 2020/12/11
Алтаа өгнө гэж юу гэсэн үг вэ? Хэдэн жил өгөөд ч дуусахгүй юм болношд.
0 | 3 Хариулах
asd [122.201.22.6] 2020/12/11
Бид энд бүхэл бүтэн ОТ уурхайн хөрөнгө оруулалтын 6 - 7 тэрбум ам доллар дээр үхэж хатаж байхад Амазоын Жеф Безосын хөрөнгө 185 тэрбум ам доллар ч байх шиг.
14 | 1 Хариулах
Зочин [202.126.88.133] 2020/12/11
argagui shde, buhel buten mongol ulsiin ediin zasgiin hemjee n jild 11hen saya dollar yum chin.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.67] 2020/12/11
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
3 | 0 Хариулах
Зочин [192.82.66.23] 2020/12/11
Манай төр засгийн удирдлагууд 5 цаас өгөхөд л улсаа ч зархад бэлэн байгаа. Монголыг хэзээ ч өөдтэй улсууд удирдахгүй байх заяагүй улсууд юмдаа.
5 | 2 Хариулах
Зочин [107.77.161.32] 2020/12/11
Гайгүй гэснүүд нь шоронд сууж байна шд.....
5 | 3 Хариулах