ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судлах тусгай хороо байгуулжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор тусгай хороо байгуулах шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргажээ.

Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хороо нь 4 гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойс Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэхээр шийдвэрлэжээ. Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолсон байна. 

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж анх тооцоолж байсан ч 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Рио Тинто” компаниас далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн талаар мэдэгдсэн. Мөн ашиглалтад орох хугацаа анх тооцоолж байснаас 16-20 сараар хойшлох талаар мэдээлсэн юм. Оюутолгой зэс-алтны бүлэг ордын нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлоно гэж тооцоолж байгаа бөгөөд далд уурхай ашиглалтад орсноор “Оюутолгой” ХХК нь зэсийн олборлолтоор дэлхийд гуравдугаарт орох хэмжээний томоохон уурхай болох юм.  

“Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 34%-ийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх 66%-ийг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд давхар бүртгэлтэй “Туркойс Хилл Ресурс” компани тус тус эзэмшдэг. “Рио Тинто” компани нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт хувьцааны хяналтын багц буюу 50.8%-ийг эзэмшиж, Оюутолгой төслийн уурхайн оператор, менежерийн хувьд “Оюутолгой ХХК”-ийн өдөр тутмын үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлдэг.

Энэхүү шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой ХХК-ийн хэрэгжүүлж буй далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал анх төсөвлөсөн хэмжээнээс даруй 30 гаруй хувиар нэмэгдэж, далд уурхайн ашиглалтад орох хугацаа хоёр жил орчмоор хойшилсон шалтгааныг судалж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах чиглэлээр “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа нь сайн хэрэг. “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөлөөс тавих хяналт сулралгүй, компанийн сайн засаглалын зарчмууд хэрэгжиж байгааг харахад баяртай байна.

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бид дэмжиж байгаа бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болгох нь “Оюутолгой” ХХК-ийн болон бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцэж, тус компанийн үйл ажиллагааны тогтвортой, үр ашигтай байдлыг урт хугацаанд хангахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дэмжиж ажилладаг бөгөөд дэлхийн хэмжээний томоохон уурхай ашиглалтад орж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж байр сууриа илэрхийлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.180.58] 2020/12/1
ОДОО ХӨӨГӨӨД ГАРГААЧЭЭЭЭЭ
1 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/12/11
Тэгээд Хятад, Оросуудыг оруулж ирэх гээ юү. Тэд бол бүр ч долоон дор. Монголчууд өөрсдөө угаасаа ашиглаж чадахгүй. Эсвэл бүгдийг нь хөөж гаргаад, ямар ч орлогогүй дефолтоо зарлаад, газар нутгаасаа тасалж өгч болох юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/12/1
дэлхийн хэмжээний томоохон уурхай ашиглалтад орж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна
6 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2020/12/1
Ene bol shavkhagdakh nuuts khamgiin aimar n
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.160] 2020/12/2
50 жилдээ яаж ч ухаад дуусахгүйээ, гаүрын гүнээс гаргаж авах чинь өөрөө тоо хэмжээтэй хүчин чадал нь хязгаартай, хэдэн даамп экскэ нэмж авчраад гялс дуусгачина гэж санаа зоволтгүй
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.250] 2020/12/1
Далд уурхайн бүтээн байгуулалтийн хугацаа сунаж, хөрөнгө оруулалт өсч байгаа нь уул техникийн нөхцөл хүндэрсэнтэй холбоотой гэж ойлгосон, чулуулагийн тогтоц геотехникийн нөхцөл байдал нь ил уурхайд ч хүндрэл учруулдаг, тиймээс судалгаанд маш их хөрөнгө зарцуулдаг нь дэлхийн жишиг. Харин далд уурхайн бүтээн байгуулалтыг 2013 ондоо эхлүүлсэн бол одоо ашиглаад явж байх байлаа, хэн зогсоосон тэгээд хэн эхлүүлсэг дахиад яагаад гацаад эхлэв гээд олон асуудал яригдах байхдаа. Улс төрийн попорол л хол байгаасай билээ дээ, мэдэхгүйгээ мэддэггүй нь зүгээр нь амаа хамхисан нь дээрдээ
10 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/12/1
sain oilgohgui l butsah bolov uu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.102] 2020/12/1
Оюука энэ удаа поопролгүй зөв ярьсан байна.Шалтгаан нь газрын бүтэц өөрчлөгдсөн,далд уурхайн бүтээн байгуулалтын нөхцөл хүндэрсэндээ байгаа.Хавар энэ талаар ярьсан.Рио тинто эргүүнүүдэд таниулах ажил хийх тоглоом тоглохоор шийджээ.
6 | 0 Хариулах
Zochin [66.181.191.10] 2020/12/1
Covid-с болоод зарим SHAFT-н бүтээн байгуулалт зогссон. Гадны мэргэжилтнүүд ирж чадахгүй нөхцөл байдал зэрэг үүссэн. Оюутолгойн олборлолтын төлөвлөсөн хугацаа нь хамгийн оптимистик байдлаар гаргасан хугацаа байсан. Гэтэл энэ мэт асуудлаас болоод хугацаа хойшлохоос өөр аргагүйд хүрч байгаа.
9 | 0 Хариулах
Зочин [59.153.115.146] 2020/12/1
Оюу толгойн далд уурхай зэсийн баяжмалаас гадна алт их хэмжээгээр олборлоод дээрээс нь шороогоор хучаад шууд хятадруу гаргаад л байгаа юмдаа. Н.Энхбаяр гуайн хэлсэн үнэн шүү. Монголын 3,3 сая хүн бүр 700грамм алт тараахад хангалттай хүрнэ гэж хэлсэн.
1 | 18 Хариулах
Зочин [59.153.115.146] 2020/12/1
Оюу толгойн алтны нөөц 2000-5000 тонн гэж судалгаа гадны томоохон сайт дээр явж байсан. Даанч хэн ч тэрийг сонирхоогүй.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.191.10] 2020/12/1
Жаахан багцаатай бас үнэмжилтэй юм ярьна шүү. Ганц ээлжинд ч ажиллаж үзээгүй байж олон юм хуцаад байгаарай. Тэнд хүмүүс цагтай уралдаж ажиллаж байгаа. Чам шиг гэртээ телевик үзээд, тэр хэрээрээ сэтгэлгээ нь царцчихаад эхнэрээрээ тэжээлгээд хэвтээгүй л байх.
11 | 2 Хариулах
Zochin [66.181.191.10] 2020/12/1
Чиний хардаг хэвлэл мэдээлэл, телевиз бас улс төрчид чинь чиний залхуу байдал, бэлэнчлэх сэтгэлгээ, бас сул дорой мэдлэггүй дээр чинь зориулж гаргасан мэдээллүүдийг л чамд өгнө. Үнэхээр итгэхгүй байгаа бол чи өөрөө дотор нь ажиллаад үз. Даанч чи тэр хүртэл явж чадахгүй л дээ. Хамгийн шударга ажлын байрны өрсөлдөөн оюутолгойд байдаг. Тэр хэрээрээ ч мэдлэгтэй, чадвартай хүмүүс их. Дагаад ажил ч сайн явдаг. Улс төрчдийн тоглоомоор дүүрсэн ГОК-с 200 дахин илүү шүү.
7 | 1 Хариулах
Зочин [192.82.76.199] 2020/12/2
Эдийн засгын нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог яум. Зөрүү гарна
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.50] 2020/12/1
За болиод өгөөрэй. Далд уурхайгаас олборлолт эхлээчгүй байнадаг.
9 | 1 Хариулах
Зочин [192.82.93.3] 2020/12/1
хаха. үлгэр уншдаг хүүхэд үү?
4 | 1 Хариулах