Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөх оны I улиралд $373.2 саяын ашигтай гарч байсан төлбөрийн тэнцэл энэ оны эхний гурван сард $613.9 саяын алдагдалтай гарав

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2025 оны эхний гурван сард 991.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс алдагдал 84.7 хувь буюу 454.7 сая ам.доллароор нэмэгдсэнийг илтгэж байна. Хэдийгээр барааны худалдааны тэнцэл 336.4 сая ам.долларын ашигтай гарсан ч, ашиг нь өмнөх оны мөн үеэс 64.4 хувиар буюу 608.4 сая ам.доллароор буурсан нь урсгал данс өмнө дурдсан хэмжээний алдагдалтай гарахад нөлөөлжээ.

Хүснэгт, Төлбөрийн тэнцэл

зураг
 
ҮСХ

Мөн санхүүгийн дансны тэнцэл 2025 оны эхний гурван сард 821.3 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 69 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Санхүүгийн дансны ашиг нэмэгдэхэд хадгаламжийн байгууллагын өрийн бичгийн орлого цэвэр дүнгээр өмнөх оны мөн үеэс 132.6 сая ам.доллароор, хадгаламжийн байгууллагуудын урт хугацаат зээлийн орлого цэвэр дүнгээр 333.3 сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Түүнчлэн төлбөрийн тэнцэл 2024 оны эхний гурван сард 373.2 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2025 оны эхний гурван сард 613.9 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Зураг, Төлбөрийн тэнцлийн бүтэц, жил бүрийн эхний гурван сард, сая ам.доллар

зураг
 
ҮСХ