Швейцарын нэг хотын хурд хэмжигч камерт зэрлэг нугасны долоон жилийн зайтай давтсан зөрчил бүртгэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Швейцарын төв бүсийн Кениц хэмээх жижиг хотын замын хөдөлгөөний хурд хэмжигч камерт зэрлэг нугасны гаргасан зөрчил бүртгэгджээ.

Тухайлбал дөрөвдүгээр сарын 13-ны өдөр тус хотын 30 км/цаг хурдны хязгаартай бүсэд нэгэн нугас 52 км/цаг хурдтай нисэж өнгөрсөн нь зөрчлөөр бүртгэгдсэн байсныг хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Сонирхолтой нь 2018 оны яг энэ өдөр, замын яг энэ хэсэгт ижил зүстэй нугас бас ийм хурдаар нисэж өнгөрсөн нь бүртгэгдэж байжээ.

Тиймээс цагдаагийн газар энэ нь нэг нугас “давтан зөрчил” гаргасан тохиолдол байж магадгүйг хошигнон мэдээлсэн байна.

Хотын оршин суугчдын дунд үүнийг дөрөвдүгээр сарын нэгний хошигнол байж магадгүй, эсвэл эвлүүлэг байж магадгүй гэсэн яриа гарчээ.

Тэгвэл цагдаагийн газар хурд хэмжигч радарын системд нь хуурамч зураг оруулах боломжгүйг баталсан байна.

Тухайлбал хурд хэмжигч камеруудыг Швейцарын Холбооны Хэмжил Зүйн хүрээлэн жил бүр шалгадаг, авсан зургууд нь тусгай нууцлалтай архивт хадгалагддагийг тайлбарлажээ.

Кениц хотын захиргаа энэхүү сонин тохиолдлыг “хөнгөн, хошин шогийн мэдрэмжтэй” хүлээж авахыг оршин суугчдадаа Фэйсбүүк хуудсаараа дамжуулан зөвлөсөн байна.

Зарим оршин суугчид зөрчил гаргасан нугасанд ямар шийтгэл оногдуулах төлөвлөгөөтэй байгааг нь хотын захиргаанаас лавлажээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ХАХА
7
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг