Польшийн Варшав хотод энэ сарын 12-ноос 16-ныг дуустал боксын Дэлхийн Цомын тэмцээн болж буй юм. 24 орны 180 гаруй боксчин оролцож байгаа тус тэмцээнд Монголоос эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин хүч сорьж байна.
Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран эхний тулаанаа Норвегийн Аннабел Бруныг 4:1-ээр ялсан ч хоёрдугаар тойрогт Болгарын Златислава Чукановаг дийлсэнгүй.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч сорьсон Т.Энхтөр Туркийн Мехметен Синарыг 5:0-ээр давамгайлсан ч Узбекистаны Самандар Олимовт ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай хоёр боксчин болох Б.Мишээлт, Э.Бат-Өлзий нар хоорондоо оноолт таарч, цэнхэр булангаас гарсан Б.Мишээлт шүүгчийн саналаар дараагийн даваанд шалгарсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!