2025 оны тавдугаар сарын 24-ний Бямба гарагт болох "Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн үеэр нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт оруулахаар болсон тухай өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдэгдлээ.
Өөрчлөлтийн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсийн Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзул "Тавдугаар сарын 24-нд Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн үеэр нийтийн тээврийн 53 чиглэлийн 483 автобусны маршрутад өөрчлөлт оруулахаар боллоо. Эдгээрийг танилцуулбал:
Энхтайвны өргөн чөлөө, Нарны замаар явдаг нийтийн тээврийн автобус Их тойруугаар явна.
Урдаас хойш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобуснууд Ногоон нуур, Цагдаагийн гудамжны замаар явна.
Хойноос урагш чиглэлд явдаг автобуснууд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойргийн замаар явж иргэдэд үйлчилнэ.
Марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг гурван чиглэлийн автобус түр зогсоно.
18:00 цагаас нийтийн тээврийн автобуснууд хэвийн маршрутаар явж эхэлнэ" гэж танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!