Г.Отгонтамир: Тавдугаар сарын 24-нд 06:00-18:00 цагийн хооронд тодорхой замуудын хөдөлгөөнийг хязгаарлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг 2025 оны тавдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Марафоны үеэр замын хөдөлгөөнийг хаах талаар өнөөдөр/2025.05.14/ мэдээллээ.

Энэ тухай Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Жил бүрийн автомашингүй өдөр, Улаанбаатар марафон гүйлтийн үеэр цагдаагийн байгууллагаас олон нийтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргээр ажилладаг.

Тавдугаар сарын 24-ний Бямба гарагт 06:00-18:00 цагийн хооронд автомашингүй өдөр, марафон зохион байгуулагдана. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тодорхой гудамж, замуудад хязгаарлалт тогтооно. 

Хязгаарлалтын хугацаа 06:00-18:00 цагийн хооронд учраас хамгаалалтад орсон гудамж, зам талбайгаас иргэд "Машинаа гаргая, одоо явчихъя" гэсэн санал хүсэлтийг жил бүр гаргадаг. Тиймээс тээврийн хэрэгслээ урд өдөр нь марафоны маршрутаас өөр зогсоолд байршуулахыг зөвлөе.

Автомашингүй бүсэд цахилгаан мотоцикл, унадаг дугуйтайгаар оролцож бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн тохиолдлууд бүртгэгдэж байсан тул цахилгаан хөдөлгүүртэй хэрэгслийг оруулахгүй.

Түүнчлэн иргэд хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслээ орхиод явдаг. Орой 18:00 цагийн үед хөдөлгөөн нээхээр утасны дугаар нь холбогдохгүй болчихдог тул уг асуудлыг онцгойлон анхаараарай гэж хэлье" гэв.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг марафонд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Гүйлтийн маршрут:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.77] 2025/5/16
Автомашингүй өдөр гоё ш дээ. Тэр өдөр хотынхоо гудамж талбайгаар тайван сайхан алхаад үзээрэй, хүмүүсээ! Хүүхэд багачууд хүн бүхэн баяр болж бгаа юм шиг амар амгалан,жаргалтай бдаг юм бна билээ.
0 | 0 Хариулах
zochin [103.140.11.206] 2025/5/15
neg tiim lalriin uls bolgojee,dandaa huniihee esreg,tog hyzgaarlana ,us hyzgaarlana,zam zasvar geed l,esvel hol horio geed l,humuus ni bugd deer doorgui hulgaich,hudalch,arhichin estoi butehguiee,boldog bol oor ulsiin udirdagchaar udirduulah yumsan 76g buudaj alaad
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.80] 2025/5/14
Марафон гүйлтийг заавал хот дотор зам хааж олон хүнд саад бололгүй, Налайхын орчимд зохион байгуулж болно шдээ??!!
2 | 3 Хариулах
Иргэн [202.131.232.74] 2025/5/14
Сардаа багадаа 1 удаа машингүй өдөр байх хэрэгтэй
3 | 3 Хариулах
Зочин [202.126.90.59] 2025/5/14
Отгонтамираа чи скүүтэрийг яаж цэгцлэхээ яриач
0 | 1 Хариулах
Вакцин алаад байна алаад байна ☠️ [79.116.168.59] 2025/5/14
Сүүлийн үед хятад царайтай цэрэг цагдаагийн хувцас угласан эвгүй нөхдүүд хорино, шийтгэнэ л гэдэг болждээ 😏
1 | 1 Хариулах
Зочин [45.84.107.74] 2025/5/14
Талбай дээр жагсаал болчих бий гэдэг болж дээ аль болох худал ч юм зохиодог болж.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.20] 2025/5/14
Хуцаачээ сдаа минээ сард хэдэн марафон, машингүй өдөр болдгын бэ, хэзээ ийм спортлог болцын бэ, Хүк, Данк нар дүрмээр амьсгалуулж дээвэргүй шорон шиг улс болгох санаатай бх шиг.
1 | 1 Хариулах