Уншиж байна ...

Он гарсаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан найман удаагийн үйлдлийг таслан зогсоожээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагаагаа сайжруулж байгааг мэдээллээ. 

Тодруулбал эрсдэл өндөртэй хилийн боомтуудад сүүлийн үеийн рентген төхөөрөмжүүдийг суурилуулснаар илрүүлэлт нэмэгджээ.

Энэ талаар ГЕГ-ын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Г.Ганзориг дараах мэдээллийг хүргэе. 



Тэрбээр хэлэхдээ "Гаалийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийнхээ хүрээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байна.

Үүний үр дүнд 2023 онд 16 удаагийн тохиолдолд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан.

2024 онд 17 удаагийн үйлдэл, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар найман удаагийн үйлдлийг таслан зогсоогоод цагдаа, тагнуулын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлээд ажиллаж байгаа.

Энэ дундаас онцолж хэлбэл 2025 оны эхний улиралд Зүүн Өмнөд Азиас ирсэн 510 грамм синтетик төрлийн бодисыг илрүүлэн, харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Мөн Европын Холбооны Улсаас манай улсын нэр бүхий иргэний нэр дээр улс хоорондын шуудан илгээмж ашиглан илгээсэн 840 орчим грамм бодисыг гаалийн хяналт шалгалтаар илрүүлж, харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн" гэв. 

Иймд гадаад улсаас ирэхдээ бусдаас дайвар бүтээгдэхүүн, илгээмж авахгүй байхыг анхаарууллаа.

ВИДЕО: