ХҮНСНИЙ САЛБАРЫН ХАМГИЙН ЧУХАЛ 3 ХОНОГ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 14
Сурталчилгаа

Монголын хоол хүнсний салбарын хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн чухал арга хэмжээ болох Foodex Mongolia 2025 олон улсын үзэсгэлэн 06-р сарын 06-08-ны өдрүүдэд Хүннү Шоппинг Моллын Үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Foodex Mongolia 2025 үзэсгэлэнгийн зорилго нь Монголын хоол хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийг олон нийтэд сурталчлах, дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлэх, салбарын харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд орших юм.    

Үзэсгэлэнгийн үеэр салбарын 70 гаруй байгууллага, гурван өдрийн турш хүрэлцэн ирсэн зочдод бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах ба, салбарын чухал ач холбогдол бүхий сургалт семинар, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Foodex Mongolia 2025 үзэсгэлэнд  сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, уураг, нэмэлт тэжээл, шингэн хүнс, гал тогооны хэрэгсэл, жимс, хүнсний ногоо, сав баглаа боодол, мах, махан бүтээгдэхүүн, амттан дессерт, амтлагч, үйлчилгээ зэрэг хүнсний чиглэлийн бүхий л байгууллагууд оролцох боломжтой ба одоогоор дотоодын томоохон үйлдвэрлэгчдээс гадна олон улсын хэд хэдэн байгууллага оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Foodex Mongolia 2025 үзэсгэлэн нь хоол хүнсний салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зорилтот хэрэглэгчдэд таниулахаас гадна, хамтын ажиллагааг өргөтгөх, гэрээ хэлэлцээр хийх, салбарын хүрээллээ тэлэх, шууд болон шууд бус борлуулалт хийх, салбартаа байр сууриа бататгах, цаашлаад олон улсын зах зээлд нэвтрэх чухал ач холбогдолтой. 

Foodex Mongolia 2025 үзэсгэлэнд зочлоход нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд 10:00 цагаас 18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Холбоо барих:

зураг