"Гал түймрийн тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34.5%-аар өссөн"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой Комисс (УОК), Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлэл хийлээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд объектын гал түймрийн 2,070 тохиолдол бүртгэгдэж, үүнээс өнжмөл шар өвс шатсан тухай 309 дуудлага бүртгэгдлээ. 

Нийт өнжмөл шар өвс шатсан тухай дуудлагын 79.3 хувь буюу 245 нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тохиолдсон.

Улсын хэмжээнд

  • 12 аймгийн 58 сум
  • нийслэлийн гурван дүүрэгт нийт 87 удаагийн ой хээрийн гал түймэр гарсан. 

Гал түймрийн тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34.5 хувиар өссөн дүн мэдээтэй байна.

Сэлэнгэ аймгийн нутаг болон Булган, Хэнтий аймагт гарсан түймрүүдэд Онцгой байдлын байгууллага, тухайн сум орон нутгийн мэргэжлийн анги, тусгай хамгаалалтын газар, иргэд хамтран галыг унтраах ажиллагааг зохион байгуулсан.

Өнгөрсөн өдрүүдэд Булган аймгийн Баян-Агт сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Түшиг сум, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан түймрүүдийг тус тус бүрэн унтрааж, тухайн орон нутагт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нутга багийн Ар шүрэн гэх газарт тавдугаар сарын 1-нд гарсан гал түймрийг тавдугаар сарын 11-ний 16:10 цагт цурамд оруулж, өчигдөр 10:10 цагт бүрэн унтраалаа. 

Мөн Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Бэрхийн давааны Ар гэдэг газар тавдугаар сарын 8-ны өдөр гарсан ойн түймрийг тавдугаар сарын 11-ний 21:41 цагт цурамд оруулж, өчигдөр өглөө 08:00 цагт бүрэн унтрааж тухайн орон нутагт нь хүлээлгэн өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар баг, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын Майн зоо гэдэг газарт гарсан түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна" гэв. 

Үргэлжлүүлэн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "Энэ сарын 14-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн нэг дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Буурагчин хоёрдугаар баг, Майн зоо гэж газарт гарсан түймэр.

Онцгой байдлын байгууллагаас 176 алба хаагч сум орон нутаг болон Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Бугант тосгон зэрэг ойролцоо сум суурин газруудаас иргэд, сайн дурынхан нийлсэн нийт 263 хүн 30 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийн тархалтын зүүн урд тал, баруун урд талын хэсгийг хяналтдаа авсан. Одоо хойд талын түймрийг хяналтдаа авахаар Онцгой байдлын байгууллага хүн хүч хэрэгслээ зохион байгуулан ажиллаж байна.

Түймэр гарч байгаа газар оронд салхи тогтворгүй, өнөөдөр 8-12 метр секунд салхитай байгаа. Энэ нь түймэр унтраах ажиллагааг хүндрүүлдэг" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг