“Эдүлайн сургалтын төв” нь Ногоон Ази Сүлжээ ТББ-тэй хамтран “МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ”-ийг санаачлан хэрэгжүүллээ

ikon.mn
2025 оны 5 сарын 14
Сурталчилгаа

21 жилийн түүхтэй, Солонгос улсад суралцах хүсэлтэй сурагчдад боловсрол зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Эдүлайн ХХК” ны дэргэдэх “Эдүлайн сургалтын төв” нь Монголдоо Солонгос хэлийг суралцаж, бакалавр магистрт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зуучлуулан суралцах боломжийг нээх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургалтын төвийн сурагчдыг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох хувийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих өдөрлөг аянд оролцох, сурагчдад нийгэмд үйлчлэх, байгаль орчноо хайрлахыг сурталчлан таниулах зорилготойгоор Ногоон Ази Сүлжээ ТББ-тэй хамтран “МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ”-ийг санаачлан хэрэгжүүллээ.

зураг
 

2007 оноос хойш Монголд цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй Ногоон Ази Сүлжээ төрийн бус байгууллагын Аргалант суманд байрлах “Ирээдүйг бүтээх төгөл” ойжуулалтын талбай нь цөлжилт, газрын доройтол болон шар шороон шуургыг бууруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2016 онд БНСУ-н Сөүл хотын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд тус төгөлд нийт 100 га талбайд 105,000 гаруй мод таригдсан байна.

Эдүлайн сургалтын төвийн 90 гаруй багш, суралцагчид энэхүү талбайд 05-р сарын 03-ны өдөр 1500 хайлаас мод тарьж, улиас модны цэнэг усалгаа хийж, хүрээлэн буй орчиндоо өөрсдийн хувь нэмрийг оруулсан байна. Сургалтын төвийн сурагчдын 80 хувь нь анх удаа мод тарьж үзсэн бөгөөд тус өдөрлөг нь сурагчдад нийгэмдээ хувь нэмэр оруулах, байгаль орчноо хайрлах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд өндөр хувь нэмэр үзүүлсэн хөтөлбөр болж өнгөрчээ.

Ирээдүй, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, гэгээн үйлсэд бүх нийтээрээ оролцохыг Эдүлайн компаниас уриалж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг