Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ талаар тайлбар өгсөнгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр Өмнөговь аймагт боллоо. Энэхүү үйл явдалд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд оролцов. 

Төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийг сурвалжлахаар олон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл тус арга хэмжээнд очсон. Сэтгүүлчид зорьсон ажлаа сурвалжлахын зэрэгцээ Ерөнхий сайдаас олны анхаарал татаад буй хүүтэй нь холбоотой асуудлыг тодруулахыг хичээсэн. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд хариулт өгөх нь бүү хэл бие хамгаалагчдаараа халхавчлан сандруу явжээ. 

Л.Оюун-Эрдэнээс хариулт шаардсан сэтгүүлчдэд Засгийн газрын хэвлэлийн албаны зүгээс "Бүтээн байгуулалтын ажил яригдаж байгаа учир одоо хариулт өгөх тохиромжгүй байна. Ерөнхий сайд цаашаа явах өөр ажилтай тул яриа өгөхгүй" гэдэг тайлбар хэлсэн байна.