2021/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.92₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
07:00
S29
-25°
08:00
S29
-24°
09:00
S30
-24°
10:00
S32
-22°
11:00
S32
-20°
12:00
S32
-18°
13:00
S32
-17°
14:00
S32
-16°
15:00
S32
-16°
16:00
S32
-16°
17:00
S32
-17°
18:00
S31
-19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Өнөөдрийн 23:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод явган болон автомашинтай хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага тавина"

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан "Дэлхийн улс орнуудад коронавируст халдвар гарсан бол иргэн бүр маш хариуцлагатайгаар дэглэмээ сахиж, тэвчээртэй байж даван туулж байгаа нь харагдаж байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорио цээрийн дэглэмийг сахиулж, хязгаарлалт хийж байгаа.

Өнөө өглөөнөөс хөл хорио тогтоосон ч автомашинтай болон явган зорчигчид дэглэмийг сайн сахихгүй байна. Тиймээс өнөөдрийн 23:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод явган болон автомашинтай хөдөлгөөнийг аль болох хязгаарлах шаардлага тавьж эхэлнэ.

Гадуур явж байгаа иргэдийн зорилгыг судалж үзлээ. Тодорхой биш буюу хүнтэй уулзах, айлд очих гэх мэтээр явдаг юм байна.

Цар тахал гарсан үед гэрийнхээ ойролцоо байгаа дэлгүүрээс хүнсээ авч, хол газар явахгүй байхыг зөвлөж байгаа. Маргаашнаас бүх иргэдэд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт гэх мэт байгууллагын ажилтнууд шаардлага тавьж ажиллана. Тандалт судалгааны хугацаанд дэглэмээ чангатгана.

Дам хавьтлын хүмүүсийн байршлыг ерөнхийдөө тогтоосон. Шинжилгээ тандалтын ажлыг ойрын хоёр хоногтоо дуусгах юм" хэмээн хэллээ.

ВИДЕО: /2020.11.12/

https://fb.watch/v/11VZYf817/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x