Монголын Жиргээчид МОХ-той хамтран 600 ширхэг утааны макс тараах ажлыг өнөөдөр зохион байгуулна.
Эдгээр маскийг хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа буюу дүн өвлийн ид утаан дунд өдөр шөнөгүй ажилладаг Замын цагдаагийн алба хаагч, ТҮК-ийн ажилчдад өгөх юм.
Маскны тухайд гэвэл агаарын бохирдол, утааны хорыг шүүдэг тусгай шүүлтүүртэй бөгөөд нэг ширхэг нь 28 өдөр ашиглагдах боломжтой гэнэ.
Жиргээч Б.Наранзунаас өрнүүлж буй ажлынх нь талаар тодрууллаа.
-Маск тараах ажлыг жиргээчид санаачилсан гэж дууллаа.
-“Иргэд-Төр засагтайгаа хамтран тэмцэе” уриан дор энэхүү ажлыг өрнүүлж байга юм. Өдөр шөнөгүй утаан дунд ажиллаж байгаа замын цагдаагийхан, ТҮК-ийн ажилчид үнэхээр өрөвдмөөр байна шүү дээ. Бие хаа гэж бүүр хэцүүдлээ.
-Та бүхний тарааж байгаа маскны нэг бүрийн үнэ хэд төгрөг вэ. Хаана үйлдвэрлэсэн юм бол?
-Уг нь бол 5000 төгрөг юм билээ. Гэхдээ нэг жиргээч маань бидний ажлыг дэмжиж, 1000 төгрөгт тооцож өгсөн.
-28 хоног ашиглах боломжтой гэж дууллаа. Үнэн үү?
-Үнэн үнэн.
Тэдний санаачилсан энэхүү ажлын түгээлтийг МОХ-ны сайн дурын 60 оюутан эздэд нь хүргэж өгч байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!