- Утаагүй Улаанбаатарын төлөө цувралын хоёрдугаар хэсэг: Сурвалжлага -
iKon.mn сайт утааг арилгах хоёр шатлал бүхий санал дэвшүүлж байгаа. Дунд болон богино хугацааны буюу яг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх боломжтой ажлуудын нэг нь хагас коксжсон шахмал түлш юм.
Ардчилсан намын сэтгүүлчидтэй уулзах цаг 4/11 уулзалт ТЭЦ-II станц дээр өнөөдөр боллоо. БОНХ-ийн сайд С.Оюун, АН-ын генсек Ц.Оюундарь, ТЭЦ-II станцын гүйцэтгэх захирал н.Бямбаахүү, “Аморе интернэшнл” компанийн удирдлагууд оролцсон юм.
Уулзалтыг ТЭЦ-II станцад хийсэн нь учиртай. Тус станцын хажууд хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр барьж байгаа юм.
"120 мянган ширхэг утаагүй зуух /16.2 тэрбум/ тараагаад байгаа. Дахин 45 мянган ширхэгийг өрхүүдэд өгнө.
Үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн утааг бууруулахад ихээхэн түлхэц болох байсан. Харамсалтай нь 2010 онд ашиглалтад орох байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа юм.
Уулзалтын үеэр С.Оюун сайд тэргүүтэй албаныхан үйлдвэрийн явцтай танилцаж, ажил юун дээр гацаад байгааг тодруулсан.
Шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүйд зуух нөлөөлжээ
Өндгөн түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажил үндсэндээ дууссан гэж гүйцэтгэгч “Аморе интернэшнл” компанийн захирал Н.Баатарсүрэн дурдлаа. Гэтэл өдийг хүртэл ашиглалтад орохгүй байгаа шалтгаан нь ганцхан зуухнаас шалтгаалсан гэнэ.
Түүхий эд шатаах зуух төдийлөн тогтвортой ажиллаж өгөхгүй байгаа бөгөөд шахмал түлш гарган авахад ашиглаж байгаа нүүрснээс их хэмжээний чулуулаг гарч байгаа нь зуухыг доголдолд оруулж, хэвийн ажиллах боломжгүй болгосон байна.
Нүүрсийг шатааж, шингэн шилтэй хольсноор хагас коксжсон шахмал түлшийг гарган авдаг
Гэтэл Засгийн газартай хийсэн гэрээнд “Үйлдвэрийг ашиглахад 100 хувь бэлэн болсны дараа хүлээлгэж өгнө” гэсэн гэрээ хийж. Үүнээс болоод 2010 онд ашиглалтад орох үйлдвэр өдийг хүртэл хаалттай байгаа гэнэ. Тиймээс Засгийн газартай байгуулсан дээрх гэрээний 24 дүгээр заалтад өөрчлөлт оруулж, “Хэсэгчлэн хүлээлгэж өгнө” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон" гэж байв.
Хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсоноор жилдээ 210 мянган тонн өндгөн түлш үйлдвэрлэж, дараах эерэг нөлөөг үзүүлэх юм.
Уулзалтын үеэр сэтгүүлчид утаа буурахгүй байгаа шалтгааныг С.Оюун сайдаас тодруулсан юм.
Тэрбээр хэлэхдээ, “Засгийн газраас утааг бууруулах зорилгоор урт болоод богино хугацааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 100 мянган айлын орон сууц, утаагүй зуух, хор багатай шахмал түлш зэргийг дурдаж болно. Гэхдээ энэ бүхний үр дүн нэг хоёрхон жилийн дотор гарахгүй, алсуур мэдрэгдэнэ. Сүүлийн хэдэн өдөр нийслэлийн утаа харьцангуй их байгаа нь үнэн. Гэхдээ утаанд агуулагдах нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ багассан" гэсэн юм.
Түүнчлэн "120 мянган ширхэг утаагүй зуух /16.2 тэрбум/ тараагаад байгаа, Дахин 45 мянган ширхэгийг өрхүүдэд өгнө. Ийнхүү Нийслэлийн 200 мянган өрхийг утаагүй зуухаар 100 хувь хангаж чадвал агаарын бохирдол 40 хувиар буурна” гэлээ.
/График дээр дарж томруулж болно/
Агаарын бохирдол, утааг бууруулах зорилгоор хэдэн арван тэрбумыг зарцуулаад байгаа. Тухайлбал,
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!