ЗӨВЛӨГӨӨ: Суулгалт өвчнийг хэрхэн гэрээр эмчлэх вэ?
Эрүүл мэндийн яамны мэдээллийн ээлжит цагаар ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Номин суулгалт өвчний талаар зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
Энэ нь халдварын ба халдварын бус шалтгаантай. Улирлын томуу, томуу төст өвчний үед 0-5 насны хүүхдэд зонхилон тохиолддог.
Ротавирус-Вирусийн гаралтай суулгалт өвчний 70-80 хувийг ротавирусийн гаралтай суулгалт өвчин эзэлдэг. Манай орны хувьд 5, 6, 9, 10, 11 сард өндөр тархалттай байдаг. Энэ өвчний үед их хэмжээний усархаг, олон тоотой шингэн баадаг.
Аденовирус-Амьсгалын дээд замын цочмог халдвар өвчинтэй хавсарч явагдана.
Энтеровирус-Амны салст гэмтэх, гар хөлөөр гүвдрүүт тууралт гарах, эхний гурав хоногт өндөр халуурах гэх мэт вирусийн шинж чанараас хамаарч, харилцан адилгүй шинж тэмдгүүд илэрнэ.
Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах зүйл
Суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд улирлын томуу, томуу төст өвчин нь вирусийн гаралтай халдвар учир амны хаалтыг зөв зүүж хэвших, гараа сайтар угаах хэрэгтэй.
Үндсэн суулгалт өвчний үед томуу, томуу төст өвчинтэй зэрэгцүүлж, вирусийн эсрэг эмийн эмчилгээ шаардлагагүй. Энэ үед шингэн нөхөх эмчилгээ нь үндсэн эмчилгээ болдог.
- 0-2 настай хүүхдэд бөөлжилт, гүйлгэлт бүрийн дараа 50-100 мл шингэн зүйл уулгах
- 2-оос дээш настай хүүхдэд бөөлжилт суулгалт бүрийн дараа 100-200 мл шингэн нөхөх хэрэгтэй.
Гэрээр шингэн сэлбэж эмчлэхэд анхаарах дөрвөн зүйл
- Хүүхдээ өмнөх шиг нь сайн хооллох
- Шингэн сайн өгөх
- Цайрын бэлдмэл өгөх
- Биеийн байдлыг сайн ажиглах юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

