Төрийн ордонд
09:00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
Туушин зочид буудалд
09:00 цагт Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн болно.
Мөрдөн байцаах албаны хурлын танхимд
09:00 цагт ХЭҮК, ЦЕГ хамтран "Эрүүдэн шүүхээс ангид байх нь" сургалт зохион байгуулна.
“Blue Sky” зочид буудалд
09:00 цагт “Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” зөвлөгөөн болно.
МУИС-ийн Номын санд
09:00 цагт МСНЭ-ээс Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээлийн XI форумыг "Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа" сэдвийн дор зохион байгуулна.
ШУА-ийн хурлын танхимд
10:00 цагт ШУА-ийн академийн ээлжит Их чуулган болно.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт
10:00 цагт БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаадад ажиллах хүч гаргах, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг таниулах өдөрлөг болно.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд
10:20 цагт “Бизнес Эрхлэгчдийн Хамтач Холбоо” ТББ-аас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээний талаар үзүүлэнтэй мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт Хорт хавдартай хүүхдүүдийн аав ээж нар нэгдэж нэг нэгнээ дэмжих бүлэг байгуулах, аян өрнүүлэх талаар мэдээлнэ.
Өргөө 3 IMAX кино театрт
12:00 цагт “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат кино, “Монголын сүм хийд ХХ зууны эхэн” номын нээлт болно.
Циркийн хажуугийн 31-р сургууль дээр
12:30 цагт СБД-ийн 2020 оны 2-р ээлжийн цэрэг татлагын арга хэмжээ болно. Батлан хамгаалахын сайд цэрэг татлагын товчоонд ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!