Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньчууд мэс заслын гэрэл хандивлаж Ховд аймгийн эрүүл мэндийн үйлчилгээг дэмжив

ikon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
 
Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчи Грэйс Ж.Р.Лүө Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатар (Зургийн зүүн талд зогсож буй)-тай уулзаж, мэс заслын гэрэл хандивлах ёслолыг зохион байгуулав.

Тайваньчууд энэ оны эхээр Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын гэрэл хандивлаж, тус эмнэлгийн мэс заслын өрөөг хангалттай, зориулалтын гэрлээр гэрэлтүүлэн, тухайн орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний түвшинг ахиулахад хувь нэмрээ оруулсан ба Хандивын ёслолын үйл ажиллагаа нь аравдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод болов. 

Булган сумын нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатар хэлэхдээ "Тайваний хандивласан мэс заслын гэрлийг ашиглаад нэлээд хэдэн сарын хугацаа өнгөрсөн байна. Дээрх хугацаанд нийт 300 гаран хүнд, хөнгөн хэлбэрийн мэс заслыг тус гэрлийн тусламжтайгаар амжилттай хийж гүйцэтгэсэн.

Өнгөрсөн жил  эмнэлгийн шинэ байр ашиглалтанд орсноор иргэдэд үзүүлэх оношлогоо эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, хөрш зэргэлдээ сумын иргэд ч ирж үйлчилгээ авах болсон тул энэхүү мэс заслын гэрэл маш чухал үр нөлөөтэй болсон юм" хэмээгээд Тайваньчуудын хайр энэрэлд туйлын их талархаж буйгаа илэрхийлэв. 

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Булган сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөө нь зориулалтын гэрэл гэрэлтүүлэг байхгүйн улмаас эмч нар мэс заслынхаа үеэр уурхайчдын гэрэлтэй малгай өмсөж ажилладаг байсныг дурьдаад, харин одоо мэргэжлийн гэрэлтэй болсон нь эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн мэргэжлийн үйлчилгээг илүү өндөр үр дүнтэй үзүүлэхэд нь дэмжлэг болж, ард иргэдийг улам аюулгүй мэс заслын үйлчилгээгээр хангаж байна гэлээ.

Өнгөрсөн жил Тайвань нь 100 гаран эмнэлгийн орыг Ховд аймгийн Аймгийн нэгдсэн эмнэлэг (Баруун бүсийн бүсийн оношлогоо эмчилгээний төв), Булган сумын нэгдсэн эмнэлэг зэрэг хэд хэдэн сумын эмнэлгүүдэд хандивлаж, тэдгээр эмнэлгийн эмчлүүлэгч, өвчтөнүүдэд илүү тохитой орчинд эмчилгээ оношилгоо хийлгэх боломжийг олгожээ.

Энэ удаагийн мэс заслын гэрэл хандивлах хандивын үйл ажиллагаа нь Монгол улсын баруун бүсийн Ховд аймагт үзүүлж буй Тайваньчуудын хайр энэрлийн илэрхийлэл юм.

 

Тайваньчууд Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт мэс заслын ком гэрэл хандивлажээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.