Нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны урд хэсэг болон Драгон төвийн урд хэсгийн автозамын зүүн гар тийш буцаж эргэх хөдөлгөөнийг нээхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар "Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 32-р байрны урд хэсэг, мөн дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Драгон төвийн урд хэсгийн автозамын зүүн гар тийш буцаж эргэх тээврийн хэрэгслийн эрчим болон нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор эргэлтийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны Даваа гарагаас эхлэн түр хугацаанд нээхээр болсон.
Иймд тус хэсгийн замаар зорчиж буй жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!